fbpx Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/27
Унших
1 минут 21 секунд

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарласан. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудастаа "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна.

Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр , тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашнаас эхлүүлэх захирамж гаргалаа" гэжээ.

эх сурвалж: toim.mn

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Назарбаевыг насан туршийн албан тушаалаас нь буулгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Оюунчимэг гишүүн түүхий сэдэв сэвж нэр хүнд олохоо болино уу?? УИХ- р хэлэлцэнэ юу ч болоо билээ, мэдээж хөгшүүд горьдлоготой байгаа ч Оюунчимэг мэтийн үгийг соносоод хэн нь хэн бэ гэдгийг гадарланаа.... юунч нэр хүндэд дуртай богино бодолтой өчүүхэг хүн бэ????????? Болиосой.....

Шинэ мэдээ