fbpx 2021 онд Хятадад экспортолсон Монголын нүүрсний хэмжээ 40 хувиар унаж, Оросынх 60 хувиар өсөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 47 секунд

2021 онд Хятадад экспортолсон Монголын нүүрсний хэмжээ 40 хувиар унаж, Оросынх 60 хувиар өсөв

2021 онд Хятад улсын гадаадаас импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оноосоо буурсан нь Австрали, Монголын нийлүүлэлт багассантай холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ.

Тус улс өнгөрсөн онд 54.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оны хэмжээнээс 24.6 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

“Бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээ өссөн ч Австрали, Монгол улсуудын нийлүүлэлтийн хомстлыг нөхөх хэмжээнд хүрсэнгүй” гэж Шаньси мужийн Today Think Tank байгууллагын шинжээч Жя На ярьжээ.

Улс төрийн шалтгаанаар 2020 оны аравдугаар сараас хойш импортыг нь албан бусаар хориглоод байсан Австралийн нүүрсийг Хятад улс 2021 оны аравдугаар сараас эхлэн боомтоороо нэвтрүүлж эхэлсэн юм. Үүний үр дүнд 2021 оны нийт импортын 11.3 хувь буюу 6.17 сая тонн нүүрсийг Австралиас авсан байна.

Үүнээс гадна Хятад улс өнгөрсөн оны сүүлийн гурван сарын хугацаанд Австралиас 5.54 сая тонн эрчим хүчний зориулалттай нүүрс импортолжээ.

Гэхдээ эдгээр нь Хятадын далайн боомтууд дээр түгжигдээд байсан нүүрс юм. Харин Австралиас шинээр нүүрс ачихыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн онд Монгол улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч байсан ч цар тахалтай холбоотой хилийн боомтуудын хориг өсөлтөд нь нөлөөлжээ.

2021 онд Хятад улс Монголоос 14.04 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оныхоо хэмжээнээс 40.93 хувийн бууралт болсон байна.

Энэ дутагдсан орон зайн тодорхой хэсгийг ОХУ нөхөж, 2021 онд 10.67 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноосоо 60 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.

2019 онд Австрали, Монгол улсууд нийлээд Хятадын коксжих нүүрсний импортын 86.7 хувийг нийлүүлдэг байсан юм.

Өнгөрсөн онд тэдний орон зайг нөхсөн бусад орнууд гэвэл АНУ нийлүүлэлтээ өмнөх жилээсээ 10 дахин өсгөж, 10.18 сая тонныг нийлүүлсэн бол Канад улс хоёр дахин өсгөж, 9.27 сая тонныг нийлүүлжээ.

2022 онд Хятадын нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байгаа ч цар тахлын өмнөх үеийн түвшинд хараахан хүрч чадахгүй гэж зах зээлийн шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: South China Morning Post

“The Sydney Morning Herald”: Серби ба Монголын ялгаа

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​