fbpx ААН-ҮҮД АЖИЛТНУУДДАА АЙЛ ХЭСЭХГҮЙ, ЗОЧИН УРИХГҮЙ ГЭР-АЖИЛ-ГЭР МАРШРУТЫГ БАРИМТЛУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/26
Унших
0 минут 54 секунд

ААН-ҮҮД АЖИЛТНУУДДАА АЙЛ ХЭСЭХГҮЙ, ЗОЧИН УРИХГҮЙ ГЭР-АЖИЛ-ГЭР МАРШРУТЫГ БАРИМТЛУУЛНА

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас аж ахуйн нэгж, байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх болон батлагдсан тохиолдлын үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгажээ.

Харин ажилтан, албан хаагчдад коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандахыг зөвлөн чөлөө өгөх, халдвар батлагдвал 5 хоногийн чөлөө олгож, халдвар илрүүлэх шинжилгээний "сөрөг" хариутай бол ажилдаа орж болохыг зөвлөсөн байна.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Казахстаны эрх баригчид Назарбаевын бас нэг хамаатныг өндөр албан тушаалаас нь чөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ