fbpx Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2022/01/26
Унших
1 минут 0 секунд

Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгов

Сөрөг хүчний "Батькивщина" нам Украины эдийн засгийн хямралыг даван туулахын тулд тус улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгож байна гэж намын дарга Юлия Тимошенко мэдэгдэв. Тэрбээр "Манай баг үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, хямралыг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж, парламент болон ерөнхийлөгчтэй системчилсэн зөвлөлдөх ажлыг эхлүүлэхийг шаардаж байна" гэж бүлгийн дарга нарын эвлэрлийн зөвлөлийн хуралдааны үеэр хэлэв. Украины парламент өмнө нь 2022 оны улсын төсвийг ДНБ-ийн 3.5 хувь, инфляци 6.2 хувьтай тэнцэх алдагдалтай баталсан. Энэ жилийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 244 орчим ам.доллар, дундаж нь 590 орчим ам.доллар байхаар төсөвлөжээ.

З.Батцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ