БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Тэгвэл сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байсан. Үүний хариуд сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Харин Ё.Отгонбаяр өнөөдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж ёс зүйгүй үг хэрэглэснийхээ төлөө сэтгчүүлчдээс уучлал гуйсан юм. Үүний хариуд сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа тайлбар хийлээ. Тэрбээр:
"Эхнэрийн хувь эзэмшдэг компаниараа Хөгжлийн банкнаас авсан 17,7 тэрбум төгрөгөө төлчих. Улсыг хохиролгүй болгочих. Наад мөнгө чинь тэр чигтээ эргээд төлөх зээл. 17 тэрбум аймар их, бүр асар их мөнгө шүү. Тэгвэл УУЧЛАЯ. Алахаа больсонд баярлалаа." гэжээ.