fbpx Ё.Отгонбаяр: Бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/26
Унших
1 минут 9 секунд

Ё.Отгонбаяр: Бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Үүнээс болсон уу сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байна. Тэрбээр:

“Чи новшийн заргидаа хэлээрэй. Хүн шиг бай гээрэй. Чамайг олж алнаа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээжээ. Иймд сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан талаар эх сурвалж мэдээлсэн билээ.

Харин Ё.Отгонбаяр өнөөдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээжээ.

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Өнөөдөр болох үйл явдлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Zochin

    Khelsen ugendee ezen bol, idsen khoolondoo sav bolj chadakhgui Nokhoin gulug.

Шинэ мэдээ