fbpx Өнөөдөр суурин 154, түр гурван цэгт нийт 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/26
Унших
1 минут 17 секунд

Өнөөдөр суурин 154, түр гурван цэгт нийт 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 154, түр гурван цэг ажиллана.

Суурин цэгүүд хороодын иргэний танхимд байрлаж буй бол түр цэг нь худалдааны томоохон төвүүдэд үйл ажиллагаа явуулж байна. Цэгүүдэд нийт 157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 45,
  • II тунд 76,
  • III тунд 891,
  • IV тунд 1,077 буюу нийт 2,089 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,028 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,508 (77.1 хувь), 16-17 насны 27,026 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Цэгүүдийн байршил:





Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Хишигбаяр: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа ч амьжиргааны баталгаажих түвшинд хүрэхгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ