fbpx Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах ЗААВАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/21
Унших
1 минут 34 секунд

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах ЗААВАР

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах боломжтойг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар буюу даатгуулагчдад зориулсан вебийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой юм байна. Эдгээр нь

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;

Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байна.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах заавар:

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
19 настай Бельги-Британийн иргэн бүсгүй дэлхийг ганцаараа тойрч ниссэн хамгийн залуу эмэгтэй боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ