fbpx Б.Батжаргал: Нөхөн даатгалд хамрагдсан иргэдийн 47,4 хувь өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 6 секунд

Б.Батжаргал: Нөхөн даатгалд хамрагдсан иргэдийн 47,4 хувь өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна

ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцлаа.

-Хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд танай байгууллагын зүгээс бодлогын болон үйл ажиллагааны түвшинд хэрхэн анхаарч байна вэ?

-1995-2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зорилго бүхий “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хууль 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд ХНХЯ холбогдох тогтоол, тушаал шийдвэр, журмыг батлуулж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг зохицуулж ажиллаж байна. Тухайлбал, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ХНХЯ-аас холбогдох журам боловсруулж, Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30- ны өдрийн 483 дугаар тогтоолоор батлуулсан. Мөн тухайн хүнийг малчнаар ажиллаж байсан эсэхийг тогтооход хүндрэл гарч болзошгүй гэж үзэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 тушаалаар “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” ажиллах дүрмийг баталсан. Ту х а й н х ү н т эт г э в р и й н даатгалын шимтгэлээ нөхөн төлөлтөд хамрагдахын тулд малчин гэдгээ нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, мал тооллогын баримт буюу бидний нэрлэж заншсанаар “А” дансанд үндэслэнэ. Гэвч 10, 20 жилийн өмнөх асуудал яригдаж байгаа учраас мал тооллогын баримт олдохгүй байх тохиолдол гарсан. Тиймээс иргэдийг олон дахин нааш цааш явуулж чирэгдүүлэхгүй байх үүднээс 330 суманд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан малчны зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд сум орон нутагтаа олон жил ажиллаж, амьдарсан ахмад настан, тэтгэвэрт гарсан төрийн албан хаагч багтаж буйгаараа онцлог.

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хэчнээн хүн хамрагдав?

-Өнгөрсөн оны эцсийн байдлаар 17 500 хүн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бөгөөд 98 орчим хувь нь малчин байгаа юм. Улмаар тэтгэврийн санд 36 тэрбум төгрөгийн орлого хуримтлагдсан байна. Эдгээр хүнээс 8300 нь тухайн ондоо өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Өөрөөр хэлбэл, нөхөн даатгалд хамрагдсан хүмүүсийн 47.4 хувь нь үр шимээ хүртжээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангаас 15 тэрбум төгрөг зарцуулсан. Нөхөн даатгалд хамрагдсанаар ажилласан жил дутуу хүмүүс өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өнгөрсөн онд хийсэн тодотголоор нөхөн даатгалд хамрагдах хүний тоог 27 мянга гаруй гэж тооцоолсон. Үүнээс 60 гаруй хувь нь буюу 17.500 хүн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд байна.

-Цар тахлын тархалт, удаа дараагийн хөл хорио малчид, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, нөхөн даатгалын хэрэгжилтэд нөлөөлж байгаа юу?

- Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангийн төсвөө УИХ-аар батлуулдаг. Иргэдийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээр орлого бүрдэнэ. Нэг удаа нөхөн төлж буй энэхүү арга хэмжээ болох тэтгэврийн шимтгэл ч мөн орлогод бүртгэгдэнэ. Гэсэн ч цаг үеийн байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн. Учир нь, 2020 онд “Ковид-19”-ийн цар тахлын улмаас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого тогтворгүй байгаа. Гэхдээ бид орлогын төлөвлөгөө гэхээс илүүтэй аль болох олон малчныг нийгмийн даатгалд хамруулах зорилготой. Тиймээс УИХ-аас дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьснаар хуулийн хэрэгжих хугацаа нэг жилээр сунгагдаж 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. ХНХЯ, шат шатны нийгмийн даатгалын байгууллагууд энэ талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Монгол орны 330 суманд нийгмийн даатгалын байцаагч, ажилтан бий.

-Хүсэлт хүлээн авах хугацаа хэзээ дуусгавар болох вэ?

-2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Үндсэндээ хагас жилийн хугацаа үлдсэн. Тиймээс зуны дэлгэр цаг ирж, орлого олох боломж дээшилж байгаа учраас хууль хэрэгжиж дуусахаас өмнө тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхийг малчдадаа уриалж байна.

- Олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан хүмүүс нэг дор нөхөн төлөхөд хүндрэлтэй байх болов уу. Энэ тал дээр ямар зарчим баримталж байгаа вэ?

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хамрагдах малчны сард төлөх дүн 42 мянган төгрөг. Үүнийг нэг жилээр тооцвол 504 мянга, таван жилээр тооцвол хоёр сая 520 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн төлөх мөнгө харилцан адилгүй. Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд суман дахь нийгмийн даатгалын ажилтнууд малчин болгонтой тулж ажиллах ёстой. Тухайн хүн хэдэн жил ажилласан, одоо хэчнээн жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хэрэгтэй байгааг судалж, зөвлөгөө өгнө. Энэ хуулийн хүрээнд даатгалд хамрагдаж, тэтгэвэр тогтоолгосон хүмүүс дунджаар 3.3 жилийн нөхөн төлөлт хийсэн байна. Тэгэхээр 10-аас дээш жилийн нөхөн төлөлт хийсэн хүн ч байгаа гэсэн үг. Хамгийн гол нь нийгмийн даатгалын байцаагчтайгаа сайн зөвлөлдөх хэрэгтэй. Ингэснээр хэрэгцээт мөнгөн дүнгээ тогтоож, боломжоороо хуримтлуулахыг зөвлөж байгаа. Тодруулбал, төлбөрийг нэг дор хийнэ. Нөгөөтэйгүүр, бид иргэдийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэхийг зорьж ажилладаг.

-Бүрдүүлэх бичиг баримтын талаар мэдээлэл өгвөл?

-Үндсэн гурван бичиг баримт бүрдүүлнэ. Нэгдүгээрт, иргэний үнэмлэхийн хуулбар. Хоёрдугаарт, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт. Гуравдугаарт, иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт. Дөрөвдүгээрт, иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь зэрэг юм. Хамгийн чухал нь мал тооллогын “А” данс. Гэвч олон жилийн өмнөх мал тооллогын баримт гээгдэх, эсвэл тухайн үед ээж, аавынх нь нэр дээр бүртгэл хийсэн цөөнгүй тохиолдол гарч байна. Хэрэв “А” данс байхгүй бол нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзаж, зөвлөлийн хурлаар орж, малчин гэдгээ нотлохын тулд ямар баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ гэдгээ тодруулна. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 тушаалаар баталсан дүрэм бий. Аймаг, орон нутгийн хүмүүс нэг нэгнээ андахгүй учраас зөвлөлийн хурлаар малчнаар ажиллаж байсан нь үнэн эсэхийг тогтооход хүндрэлгүй. Харин мал маллаж байгаад хот суурин газар руу шилжсэн хүмүүсийн “А” данс олдохгүй бол тухайн үед харьяалагдаж байсан сумынхаа малчны зөвлөлд хандаж, өргөдөл гаргана. Өөрөөр хэлбэл, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж байгаад Эрдэнэт рүү шилжсэн бол Хутаг-Өндөр сумын зөвлөлд хандана. Мөн цаг үеийн байдлыг харгалзан иргэдийн өргөдлийг утсаар, холбогдох бичиг баримтыг и-мэйлээр хүлээн авах боломжтой. Түүнчлэн малчнаар ажиллаж байхдаа авсан “Залуу малчин”, “Сумын алдарт уяач” гэх мэт шагнал урамшууллыг нотлох баримтаар бүрдүүлж болно.

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд?

-Бүрдүүлэх бичиг баримт малчныхтай ойролцоо. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд “А” данс шаардлагагүй. Харин хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт болон татвар төлөлтийн мэдээллийг харгалзан үзнэ. Үүнийг нийгмийн даатгалын байгууллагаас нотлохгүй. Харин журамд заасны дагуу Татварын байгууллага нотолдог. Тиймээс татварын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд тусгай программ ашиглан тухайн хүний регистрийн дугаараар хайлт хийснээр хувь хүний орлогын албан татвар төлөлтийн мэдээллийг шүүх боломжтой.

-Олны дунд “Насаараа нийгмийн даатгал төллөө. Үр ашгийг нь хэзээ хүртэх вэ” гэх асуулт байсаар ирсэн. Тэгвэл тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хамрагдсанаар иргэдэд ямар үр өгөөжтэй вэ?

-Нийгмийн даатгалын сан олон төрөлтэй. Энэ хууль зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлд хамааралтай. Тэр дундаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх нийгмийн хоёр бүлгийг сонгон нөхөн даатгалд хамруулах нөхцөл бүрдүүлсэн. Энэ бол маш том боломж. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг жилээр нөхөн төлөхөд 504 мянган төгрөг болно. Хүн бүрийн орлогын түвшин харилцан адилгүй учраас их мөнгө шиг сонсогдож магадгүй. Гэхдээ үүний цаана насан туршийн нийгмийн баталгаа бий. Манай улсын бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг. Хэрэв дутуу жилээ гүйцээгээд тэтгэвэрт гарвал жилийн 4.2 сая төгрөгийн тогтмол орлоготой болно. Нөгөөтэйгүүр, тэтгэврийн даатгалын шимтгэл заавал хөгширсөн хойноо үр шимийг нь хүртдэг зүйл биш. Залуу малчид гэмтэж бэртэн, хөл гараа хугалах, осолд өртөх тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд олны нэрлэдгээр групп буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, тэтгэвэр олгодог. Үүнд нийгмийн даатгал төлсөн жил хамааралтай. Учир нь, тэтгэврийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр олгоно. Магадгүй, бурхан боллоо гэхэд ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй иргэн, магадгүй хүүхэд үлдсэн бол 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Энэ мэтчилэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг удаагийн нөхөн төлөлтөд хамрагдсанаар нийгмийн олон баталгаа нээлттэй болно.

Түмэн.мн

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​