fbpx Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 9 даваатай башёг тэргүүлж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2022/01/18
Унших
1 минут 38 секунд

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 9 даваатай башёг тэргүүлж явна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Оношо /М-5/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 9 даваатай болов.

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Сэкиваке Таканошотой барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Сэкиваке Митакэүми, 10 дахь өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-4/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр ойчиж, 9 даваа, 1 унаатай болж тэргүүллээ алдлаа.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Ичиножёо А.Ичинноров /М-2/-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 3 унаатай болж, Ичиножёо даваа, унаа тэнцүү 5 боллоо. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Миёогирюү/М-10/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 4 даваа, 6 унаатай боллоо. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Шиманоүми /М-9/-той барилдан түүнд сүкүинаге мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
БОАЖ-ын дэд сайдаар Б.Тулгыг томилно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ