fbpx Б.Цогтгэрэлийг Б.Бат-Эрдэнийн оронд томилно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/18
Унших
1 минут 27 секунд

Б.Цогтгэрэлийг Б.Бат-Эрдэнийн оронд томилно

ШӨХТГ-ын даргын албан тушаал дээр нөхөн томилгоо хийгдэхээр болж буй юм. ШӨХТГ нь Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлаг бөгөөд Б.Бат-Эрдэнэ нь ковидын үеийн хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудын нэг байв.

Тэрбээр ТАЗ-өөс чөлөөлөхөөр мэдэгдсэн дарга нарын жагсаалтад багтаж байсан ч сайдаар дэвшин ажиллахаар болоод байгаа юм. Түүний орон хийгдэх нөхөн томилгоон дээр Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Засгийн газраас саяхан ТАЗ-өөс барьж буй энэ чиглэлийг эс тоож, хэд хэдэн томилгоог хийсэн. Уг жишгээр ШӨХТГ-ын даргын томилгоог сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хийх чигтэй байгаа юм. МАН-ын удирдлагуудын төвшинд Б.Бат-Эрдэнийн оронд “шилэн” Б.Цогтгэрэлийг томилохоор тохиролцсон гэх мэдээлэл байна.

Б.Цогтгэрэл нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр бэлтгэж байсан ч У.Хүрэлсүх мандат өгөхөөс татгалзсан. Улмаар сонгуулийн дараа ШӨХТГ-ын даргаар очих шахалт намынхандаа хийсэн ч амжилтгүй болж,”УБТЗ” ХНН-ийн ажлаас мөн шахагдсан байдаг. Тэрбээр нэгэн үес УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх хийж байгаад чөлөөлөгдсөн юм.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Б.Бат-Эрдэнэ: Цаашид шахмал түлшний чанарт анхаарах ёстой гэж үзэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Наадах чинь нүхтийн аманд гар дээрээс архи шаглаад явдаг гэсэн. Ха хар . Шударга хүн мөн үү

  2. Зочин

    Наадах чинь нүхтийн аманд гар дээрээс архи шаглаад явдаг гэсэн. Ха хар . Шударга хүн мөн үү

  3. Зочин

    Наадах чинь нүхтийн аманд гар дээрээс архи шаглаад явдаг гэсэн. Ха хар . Шударга хүн мөн үү

  4. Зочин

    Сүйрсэн боловсон хүчин.Бөгс долоогч Сармагчин

Шинэ мэдээ