fbpx Н.Уртнасан: Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Хэзээ
2022/01/18
Унших
0 минут 48 секунд

Н.Уртнасан: Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн.

Уг шийдвэртэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрд үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй" хэмээн бичжээ.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Монгол бөхийн түүх халтартаж дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ