Төрийн ордонд
09:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар,
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/ хэлэлцэнэ.
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
13:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар,
- “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт МҮЭХ, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийнэ.
Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд
11:00 цагт Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран мэдээлэл хийнэ.