fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 2,135 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/18
Унших
0 минут 47 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 2,135 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 412,677 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,344 нь Улаанбаатар хотод,
  • 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,016 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 36,229 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг болж буурсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ