fbpx Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг болж буурсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/18
Унших
1 минут 22 секунд

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг болж буурсан

Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар мэдээлж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга н.Гантулга "Коронавируст халдвараас шалтгаалж, авто замын хилийн боомтын үйл ажиллагааг аравдугаар сарын 13-наас зогсоосон байсан. Харин арваннэгдүгээр сарын сүүлээр чингэлэг тээврээр хийх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Үүнээс хойш бэлтгэл ажлыг хангаснаар чингэлэгт тээврийг хийж эхлээд өнөөдөр долоо хонож байна.

Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт боомтуудын талаар мэдээллийг тогтмол өгч байх болно.

Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж анх 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн.

Тээвэрлэлт зохион байгуулалтын тухайд хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж ирж байгаа.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөгийн ханштай болж буурсан. Энэ нь хуучин үнэдээ нэлээд дөхсөн байгаа" гэлээ.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Х.Хэрлэн Монголын төрд битүү морь биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ