Коронавируст халдвар, томуугийн ижил төстэй болон ялгаатай шинжүүдийн талаар Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцууллаа.
Тухайлбал, коронавируст халдвар болон томуугийн үед халуурах, ханиалгах шинжүүд нийтлэг ажиглагддаг байна. Мөн шинж тэмдэг илрэх хугацаа нь КОВИД-19-ийн үед халдвар авснаас 2-14 хоногийн дараа илрэх бол томуугийн үед халдвар авснаас 1-4 хоногийн дараа илэрч байгаа юм.