fbpx Бээжин хотод омикрон хувилбар бүртгэгдэж, хатуу арга хэмжээ авч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 45 секунд

Бээжин хотод омикрон хувилбар бүртгэгдэж, хатуу арга хэмжээ авч эхэллээ

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо бямба гаригт тус улсын нийслэл Бээжин хотод “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Тодруулбал өмнө нь коронавирусийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болоогүй, сүүлийн 14 хоног нийслэлээс гараагүй, Бээжин хотын Хайдан дүүрэгт оршин суудаг нэг иргэнээс Омикрон хувилбар илэрчээ. Мөн Бээжин хоттой хил залгаа Тяньжин хотод Омикрон хувилбарын халдвар авсан 97 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Улмаар гурван долоо хоногийн дараа өвлийн олимп зохион байгуулахаар бэлтгэж буй Бээжин хотод “COVID-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ. Бээжин хотод сүүлийн 48 цагийн хугацаанд Омикрон хувилбарын халдвар авсан иргэний ойрын болон хоёрдугаар хавьтал, тэдгээрийн зорчсон газраар үйлчлүүлсэн 13 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Бээжин хотын Эрүүл мэндийн байгууллага цаашид нийслэлийн хэмжээнд масс шинжилгээ явуулж, халдварын дэгдэлт гарсан бүсүүдэд хэсэгчлэн хөл хорио тогтоох зэрэг хатуу арга хэмжээ авахыг анхааруулжээ. Бээжин хотын захиргаа халдвар илэрсэн дүүргүүдэд сурагчдын хичээлийг бүрэн онлайн горимд шилжүүлж, лхагва гаригаас Цагаан хэрэм зэрэг аялал жуулчлалын газрыг олимпын наадам дуусах хүртэл хаах шийдвэр гаргасан байна.

"Бээжин-2022" өвлийн олимпын наадмын нээлт хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдана. Хятадын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд олимпын наадамд оролцох 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд зочдын цуваа баасан гариг гэхэд оргил түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж.

Тиймээс Бээжин хотын захиргаа ням гаригаас эхлэн гадаад улсаас ирэх бүх иргэдийг нислэг эхлэхээс өмнө 48 цагийн дотор “PCR” шинжилгээ хийлгэж, газардсанаасаа хойш 72 цагийн дотор давтан шинжилгээнд зайлшгүй хамрагдах зөвлөмж гаргасан байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс Омикрон хувилбарын ганцхан тохиолдол олимпын наадамд саад учруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Гэсэн ч “Токио-2020” зуны олимпын дараа Япон улсад халдварын тархалт огцом нэмэгдсэн явдлыг харгалзан халдвар хамгаалал, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.

Эх сурвалж: Global Times, Insidethegames

Дэлхийн томоохон компаниудын удирдлагууд энэ онд эдийн засаг сайжирна гэж үзэж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​