fbpx Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байна
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/14
Унших
0 минут 41 секунд

Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Дэлхий даяар энэ долоо хоногт коронавируст халдварын 15 сая тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 5 саяар өссөн дүн гэдгийг ЭМЯ-ын сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь Омикрон хувилбар байгаа бол манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн учир хариу арга хэмжээгээ өөрчиллөө
ЖАГСААЛТ: Эрээн хотоос татан авсан бараанд гялгар уут, эмнэлгийн хэрэгсэл, тахиа болон гахайн мах зэрэг байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ