fbpx Өнөөдөр Эрээнээс 60 чингэлэг ачаа татан авлаа
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/13
Унших
0 минут 54 секунд

Өнөөдөр Эрээнээс 60 чингэлэг ачаа татан авлаа

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авсан болохыг Шадар сайд мэдэгдлээ.

Өчигдөр хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан тухай мэдээлсэн.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс явахгүй
Монголын 2 тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпын эрхээ авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ