fbpx Монголын 2 тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпын эрхээ авлаа
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/13
Унших
0 минут 40 секунд

Монголын 2 тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпын эрхээ авлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ багийн цаначин ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул /эмэгтэй/ нар “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд хурд сорих болзол хангажээ.

Монголын шигшээ багийн тамирчдаас цаначин Бээжингийн өвлийн олимпод оролцох анхны эрхийг тэд удаа дараагийн цуврал тэмцээнүүдэд амжилтаа ахиулсаар ийнхүү авч чадлаа. Манай гүйлтийн цанын болон биатлоны тамирчид Швейцарь улсад олимпын өмнөх бэлтгэлээ базааж байгаа бөгөөд нэгдүгээр сарын сүүлчээр эх орондоо ирэх юм.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Өнөөдөр Эрээнээс 60 чингэлэг ачаа татан авлаа
Дэлхийн хүнсний үнэ жилийн дотор 28 хувиар нэмэгджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Норвегт л өвлийн тамирчидаа бэлдэж, сургамаар юм. Сүүлийн 10-аад Олимпод медалийн тоогоор тэргүүлсэн, үүнийхээ ихэнх медалийг цана-биатлоноор авдаг улс шүү дээ тэд

Шинэ мэдээ