fbpx Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын бүх мэдээлэл шилэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/13
Унших
1 минут 40 секунд

Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын бүх мэдээлэл шилэн болно

Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болох талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өөрчлөлт оруулах хуулиудын тухайд "Багцлаад хэлэхэд эдийн засгийг өндийлгөх нэг салбар нь уул уурхай. Тус салбарын хууль эрх зүйн орчныг тодорхой болгохоор ажиллаж байна. Лиценз олголт, орон нутгийн оролцоо зэргийг ойлгомжтой болгосноор хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Концессын бус шинжтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг илүү оруулж ирэхээр ажиллаж байна.

Мөн Тендерийн хууль бий. Уг хуулиар кластераар бизнес хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэсэн томоохон зорилтууд орж ирж байгаа. Татварын асуудал бас бий. Зарим татварыг богино хугацаанд хойшлуулах арга хэмжээг Засгийн газраас авах гэж байгаа. Хувийн хэвшлээ дэмжих бодлогоор хууль эрх зүйн орчноо шинэчлэх юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахимжилтын дөрвөн хууль батлагдсан. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Төрийн өмчит компаниудын зарцуулалт бүгд ил болж байгаа. Ямар нэгэн байдлаар нуух зүйл байхгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн албаны нууцын хязгаарлалтыг багасгаж байгаа. Ажлын хэсгийг гаргасан" гэв.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ