fbpx Жүжигчин Б.Барслхагва ОМИКРОН хувилбараар өвджээ
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/10
Унших
4 минут 11 секунд

Жүжигчин Б.Барслхагва ОМИКРОН хувилбараар өвджээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Омикрон хувилбарын 12 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн, мөн дотоодод 5 тохиолдол бүртгэгдсэн хэмээн Монгол улс Омикрон хувилбарыг дотооддоо алдсаныг өчигдөрхөн зарласан.

Харин өнөөдөр "Пантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва Омикрон хувилбараар өвдөөд эдгэсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдэгдлээ. Тэрээр хоолой өвдөөд байна гэж андуурч хугацаа алдсанаас хүндээр өвдөж эмч нарын ачаар бие нь сайжирсан тухайгаа бичжээ.

Жүжигчин Б.Барслхагва "Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо. Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавьлаа. Хоолойны ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойны эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа. Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа шүү! Биеэрээ мэдрээд хэлж байна. 3 хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна. Түргэн дуудаад гэрээсээ шууд эмнэлэгрүү ачигдлаа. За тэгээд хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоодод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ. 2 уушигныхаа 3/1 нь хатгаатай гээд нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа шүү. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарыхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ. Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ.
Гадны оронд ийм эмчилгээ хийлгэвэл хэд болох бол бурхан минь. За тэгээд эцэст нь улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өөрсдөө халдвар маш их авч байна. Гэтэл хөөрхий бүгд л ажлаа хийж байна. Ковидын халдвар аваад би лав юун ажиллах ? Алхах, амьсгалах ч тэнхэлгүй болсон шүү дээ. Өглөө 05;00 цагаас шөнө 02:00 хүртэл тасаг бүрийнхээ эмчилгээг хийнэ. Хажуугаар нь өдөр болгон хагалгаатай. Өдөрт 2-3 хан цаг л унтах юм. Та хэд маань маскаа л зүүж тус болоорой гэж хэлсэн. Тангарагтай үнэнч байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлж байна. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлгийн хамт олондоо амжилт хүсье.
Аан бас төрийн албанд ажилдаг нэг залуу гэр бүлээрээ хэвтэж байсан юм. Улаан бүсэд солонгос ресторанаас хоол захиалж иднэ гэж авирлаад эсэргүүцсэн эмчийг ЧИ ХЭН БЭ? ТА НАР НАДТАЙ ИНГЭЖ ХАРЬЦАХГҮЙ! НЭРЭЭ ХЭЛДЭЭ ПИЗДА МИНЬ энэ тэр гэж нэг гангарсан. Тэр залуу ичнэ шүү!!! Хошин банди байна лээ. Заза та хэд маань маскаа зүүж, гараа байнга угааж, хүмүүсээс зай барьж яваарай. Цаг гаргаж уншсанд баярлалаа. Анхны жирэмслэлт хэцүү байдаг юм байна аа." хэмээжээ.

ЗГ: Омикроноор өвчилсөн үед зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт хэвтүүлнэ
О.Батбаяр: Омикрон давлагааны оргил үед өдөрт шинээр 15,000-20,000 тохиолдол илэрнэ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Гахай нүүртэй хүн биетэй Барслхагва мууд эрэлхүү сайнд нэрлэхүү новш

  2. Зочин

    Гахай нүүртэй хүн биетэй Барслхагва мууд эрэлхүү сайнд нэрлэхүү новш

  3. Зочин

    Барслхагва өвчилнө үү? Үхнэ үү? хэнд хамаатай юм үхэж байнабиз.ЭНЭ нөхөр аймаар долигонуур хүүр юмаа хөөрхий эмч нар минь гэнэ үү хахаха .Хүн чанар муутай новш 2019 онд урт цагааны урд байдаг хоолны газар(ЧАНАДАГ ГОЙМОН)нэг хөгшин, жаахан охин 2 ыг энэ муусайнтай үхсэнд нь харьцаад байгаан гээд цуг явсан 2 залуугаа чирээд түлхээд гаргаж байгаатай таарсанаас хойш харахаар зэвүү хүрээд байдаг юм.Ядарсан хүмүүсэд хачин муухай дээрэлхүү хүн байналээ.Өөрөө сайхан ч юм шиг яг ГАЙХАЙ НҮҮРТЭЙ 2 ХӨЛТӨЙ 2 ГАРТАЙ ХҮН ХАРАГДСАН ШҮҮ НУУГААД ЯАХАВ.

  4. зээл

    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу ([email protected]) эсвэл ([email protected]) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

  5. Зочин

    Ene ovchilsen ni nend hamaatei be ene yu hiideg hun be

    • Зочин

      Чи тэр солонгос хоол нэхдэг төрийн албан хаагч нэртэй илжиг бололтой.

Шинэ мэдээ