Казахстаны Ерөнхийлөгч Токаев тус улсад болсон эсэргүүцлийн жагсаал, үймээн самууныг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэлээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус Бүгд Найрамдах Улсад нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал, үймээн самууныг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэжээ. Төрийн тэргүүн ийм мэдэгдлийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) ээлжит бус хуралдааны үеэр хийсэн байна.
Токаевын хэлснээр, террористуудын гол зорилго нь тус Бүгд Найрамдах Улсад Үндсэн хуулийн дэг журмыг алдагдуулж, засгийн эрхийг булаан авах, төрийн эргэлт хийх явдал байв. Үүний тулд босогчид Казахстаны ерөнхийлөгчийн хэлснээр эхний ээлжинд тус улсад эмх замбараагүй байдал үүсгэхийг хүссэн.
Түүнчлэн тус улсын эсрэг түрэмгийллийн ажиллагаанд алан хядагчид, тэр дундаа гадаадынхан шууд оролцож, үймээн самууныг нэг төвөөс зохицуулж байсныг Казакстаны төрийн тэргүүн онцолжээ.
Эх сурвалж: Лента.ру
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу ([email protected]) эсвэл ([email protected]) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
KAZAK IRGED ENE TENEGEES ILUU UHAANTAI YM BNASHUU...AVILGAL ...HEZEE CH SAIN IIG AVCH IRDEGGUISHDEE...