fbpx “Squid Game” цувралын од Vogue сэтгүүлийн нүүрэнд залагдсан анхны зүүн Азийн модель болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2022/01/10
Унших
1 минут 6 секунд

“Squid Game” цувралын од Vogue сэтгүүлийн нүүрэнд залагдсан анхны зүүн Азийн модель болжээ

Өмнөд Солонгосын хит цуврал “Squid Game”-д дүр бүтээсэн Жүн Хо Ён хувцас загварын алдарт Vogue сэтгүүлийн нүүрэнд хөргөө гаргасан зүүн Азийн анхны модель болжээ.

Үүнээс өмнө тус сэтгүүлийн 130 жилийн түүхэнд зүүн Азийн бүс нутгаас гаралтай ганц ч хүн нүүр хуудсанд нь заларч байгаагүй юм.

2021 оны намар Netflix платформд нээлтээ хийсэн “Squid Game” цувралд Жүн Хо Ён анх удаа жүжигчний гараагаа эхэлж байв.

Тэрбээр уг цувралд Умард Солонгосын дүрвэгч, 067 дугаартай тоглогч Кан Сэ Бёкын дүрийг бүтээсэн юм.

Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны сүүлээр “Squid Game” цувралын сурталчилгааны ажилд оролцохоор АНУ-д ирээд байгаа.

Өнгөрсөн хугацаанд тэр LACMA Gala, CFDA Fashion Awards, Gotham Awards зэрэг урлаг соёлын хэд хэдэн арга хэмжээнд оролцжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Сүхбаатарын Н.Өсөхбаяр анх удаагаа түрүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ