fbpx Казахстаны Засгийн газар огцорчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2022/01/05
Унших
2 минут 55 секунд

Казахстаны Засгийн газар огцорчээ

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ.

"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурдсан байна.

Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ.

2019 оны хоёрдугаар сарын 25-наас хойш Казахстаны Засгийн газрыг Аскар Мамин тэргүүлж байв.

Шинэ Төрийн нарийн бичгийн дарга

Казахстаны Ерөнхийлөгч мөн өөрийн туслах Ерлан Кариныг шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томилж, энэ албан тушаалыг 2019 оны есдүгээр сараас хойш хашсан Крымбек Кушербаевыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, Төрийн нарийн бичгийн дарга нь дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар ерөнхийлөгчид санал боловсруулж, парламент болон түүний танхим, төрийн бусад байгууллага, олон нийтийн холбоо, түүнчлэн олон улсын харилцаанд төрийн тэргүүний ашиг сонирхлыг төлөөлдөг.

Үүнээс гадна, нийгэм-хүмүүнлэгийн салбарын асуудал, төрийн тэргүүний дэргэдэх зөвлөлдөх-зөвлөх байгууллагууд болох авлигатай тэмцэх комисс, төрийн шагналын комисс, иргэний харьяаллын комиссын үйл ажиллагааг зохицуулдаг байна.

Түүнчлэн Казахстанд итгэмжлэгдсэн гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авдаг аж.

Казахстанд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал

Он гарсны дараа Жанаозена, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн нефтийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна. Казахстаны Эрчим хүчний яамнаас тайлбарласнаар, нэгдүгээр сарын 1-нээс эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан цахим биржийн арилжаагаар үнэ тогтож эхэлжээ. Токаев нөхцөл байдлыг судлах комисс байгуулахыг үүрэг болгосон байна. Мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, Засгийн газрын комиссын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Мангистау мужид хийн үнийг литр тутамд 50 тенге /0,11 орчим ам.доллар/ болгож бууруулахаа амлажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, хянамгай хандаж, дотоод болон гадаад өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
2021 онд нүүрсний экспорт өмнө оноос 44.3 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [[email protected]] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [[email protected]]

  2. Ken

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн Эдгэр, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний үр дүн гарсны дараа би тэр даруй эмчтэй холбоо барьсан бөгөөд тэр надад эм илгээсэн. тэр бас эмчилж чадна ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна [email protected] мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2348059301459 [email protected]

  3. Зочин

    Манай нэг намын коммунистууд нь төрийн эрхэнд байгаа засаглалтай оронд бол боломжгүй зүйл ерөнхийлөгчийн засаглалтай оронд болжээ

Шинэ мэдээ