fbpx Итгэл найдвар төрүүлсэн Төрийн тэргүүний бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
10 минут 5 секунд

Итгэл найдвар төрүүлсэн Төрийн тэргүүний бодлого

Улиран одсон 2021 он цар тахлын өндөр дэглэмд намтар түүхээ бичиж үлдээсэн ч нийгэм, улс төрийн амьдрал өрнөдгөөрөө өрнөж, шинэ онтой золгов. Тэр тусмаа Монголын улс төрийн амьдралд шинэ сэргэлт бий болох хандлага цухалзаж байгааг ч судлаач, шинжээчид дурдах болов. Аливаа цаг үеийг, тэр тусмаа хөгжил дэвшил, өөрчлөлтийг хэн нэгэн удирдагч тодорч байж авчирдаг жамтай. Энэ утгаараа өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа суурийг нь тавьсан бүтээн байгуулалт болон бодлого, үзэл санааны шинэчлэл нь сүүлийн жилүүдэд илтэд хэрэгжин сэргэж байгаагаас харж болно.

Нөгөө талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, уламжлалт соёлыг эртнээс дэмжиж хамгаалж ирсэн бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ тал дээр санаачилга гаргаж ирсэн гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Өдгөө ч Төрийн тэргүүний хувиар тодорхой бодлогоор дэмжиж байна. Монгол Улс оршин тогтнох ганц үндэс суурь нь уламжлалт ахуй соёлоо даяаршлын хөлд гишгүүлэхгүй байх. Мөн нэг зүйл нь эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх явдал юм. Тиймдээ ч Ерөнхийлөгч “Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын аюулгүй байдлаар хэмжигдэхгүй. Шинэ зуунд эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлаа улам бататгах шаардлагатай” хэмээсэн юм. Үүний хүрээнд гадаад дотоод харилцаагаа улам бэхжүүлэх үүднээс Ерөнхийлөгч гадаад дотоод харилцаагаа бэхжүүлэх тал дээр гойд анхаарч, бидний “Мөнхийн хөрш” хэмээх ОХУ-д анхны айлчлалаа хийсэн нь ихээхэн үр дүнтэй болсныг олон улсын тоймчид онцлон дурдаж байна.

Тэрбээр Төрийн тэргүүний хувиар “100 жил 10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн. Үүний дагуу Гүйцэтгэх засаглал, УИХ-аас зөв зүйтэй санал санаачилгыг дэмжин ажиллаж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж байна гэсэн үг. Энэ бол сайн хэрэг төдийгүй хөгжил дэвшлийн нэгэн том алхам юм. Түүнээс бус урьд өмнө Төрийн гурван өндөрлөг маань тэгтлээ ойлголцож ажилладаггүй байсан нь хөгжлийн чөдөр тушаа болж байсныг нуух хэрэггүй. Төрийн гурван өндөрлөг нэг цонхоор харж байна гэдэг танхимын сайд нар, УИХ-ын гишүүд ч нэгэн зорилго дор нэгдэж байна гэсэн үг. Энэ нь төрд салбарын сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртэл олон жил дэвшин ажилласан зангарагтай Ерөнхийлөгчийн буурь суурь гэж үзэж байна.

Гэхдээ Төрийн тэргүүний энэхүү 10 санаачилга нь өнөөдөр гэнэт гарч ирээд бий болчихсон зүйл биш. Тэрбээр 2017 оноос Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах үеэс санаж сэдэж эхэлсэн зүйл гэдэгтэй маргах аргагүй. Тийм ч учраас олон ажил өнөөдөр амжилттай хэрэгжээд явж байгаа хэрэг.

Түүний дэвшүүлсэн хөгжлийн санаачилгад эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүч экспортлогч улс болох, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууныг эх орондоо үйлдвэрлэдэг болох нефт, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болох, хүнд ба хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр бусад байгалийн баялагыг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, экспортолдог орон болох, агаарын болон авто зам, төмөр зам, байгалийн хий зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулах, олон улстай холбогддог транзит орон болох, цахим үндэстэн, дижитал Монгол болох, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, банк санхүү, хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, эдийн засгийн идэвхтэй тоглогч орон болох, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх, эх дэлхийгээ хайрладаг ногоон Монгол болох гэсэн 10 санаачилгыг дэвшүүлсэн байдаг.

Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эртнээс санаж сэрж, хийж хэрэгжүүлэхийг төлөвлөж ирсэн ажлууд гэдгийг дахин дурдъя. Тэгвэл энэхүү 10 санаачилга эхнээсээ хэрэгжээд явж байгаа гэхэд болно. Тухайлбал, Газрын тос нэрэх үйлдвэрийг Дорноговь аймагт эхлүүлээд амжилттай явж байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох зорилтын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаад явж байгаа бол Дархан-Уул аймагт Арьс шир боловсруулах үйлдвэр баригдаж байна. Байгалийн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрийн зураг төсөл ч бий. Түүнчлэн 10 санаачилга дотор агаарын болон авто зам, төмөр зам, байгалийн хий зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулахыг дэвшүүлсэн. Өнөөдөр авто замын сүлжээ чамгүй өргөжин тэлж бүхий л аймаг хатуу хучилттай замаар холбогдсон бол агаарын замын чиглэлд Хөшигийн хөндийн нисэх буудлыг шинээр байгуулж, Увс аймгийн “Дэглий цагаан”, Завхан аймгийн “Донойн нийсэх буудал” гээд олон аймгийн нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах хүчин чадалтай болгосон. Хүнсний өргөн хэрэглээний барааны хувьд бид учир дутагдалтай байгаа ч сүүлийн 30 жилд аваагүй их ургацыг хураан авч байна, мал аж ахуйгаа тодорхой хэмжээнд өсгөх, чанарыг нь сайжрууллаа. Хүнсний ногооны хэрэглээний чамгүй хэсгийг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулах ажил маш амжилттай өрнөж, чихэр жимсгэнэ, талх нарийн боовны үйлдвэрлэлийн хэр хэмжээ харьцангуй өсөж байгааг үйлдвэрлэгчид дурдсан. Энэ бол төрөөс явуулж байгаа бодлого зөв хийгээд дэмжлэг байгааг харуулсан хэрэг.

Түүнчлэн Ерөнхийлөгч ногоон Монгол болохын төлөө НҮБ-ын индэр дээрээс 2030 он хүртэл нэг тэрбум мод тарихаа тунхаглан зарласан. Үүний хүрээнд олон аж ахуйн нэгжүүд болон иргэд олон зуу, мянга, хэдэн зуун мянгаар тоологдох мод тарьж эхлээд байна. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхаасаа дэвшүүлсэн, эхлүүлсэн олон ажил өнөөдөр амжилттай хэрэгжиж байна.

Өнгөрөгч 2021 оны төгсгөлд тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ, гэхдээ цаашид ч цар тахлын хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлснээр Азидаа тэргүүлнэ” гэдгийг дурдана лээ.

Ямартай ч цар тахлын сүүдэр дайрч өнгөрсөн 2021 онд амжилт бүтээлээ зогсоосонгүй, бодлого шийдвэртээ үнэнч зогссон, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлсөн жил байлаа гэхэд болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2020 оны арванхоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан хогны төлбөрийг чөлөөлсөн. Тэгвэл 2021 оны төгсгөлд хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ирэх зургаадугаар сард энэ үнийн чөлөөлөлтийг 2022 оны зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болов. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрийн сэдэл санаа, үргэлжлэл юм. Айлчлан ирсэн 2022 онд ч монголчууд давж гарах сорилттой тулгарах учраас эв хамтын хүч чухал гэдгийг хаа хаанаа онцлон дурдаж байна.

Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, зэвсэгт хүчний командлагчийн хувиар УИХ, Засгийн газрын ажилд шууд хутгалдан ордог ёс байхгүй. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, тэргүүний хувиар эв нэгдлийг сахиж, төрийн хүний зангараг гарган ажиллаж байгаагийн нэгэн илэрхийлэл, түүний барьж буй бодлого юм. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд яг ийм бодлого дутагдаж байсныг өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарган хэрэгжүүлж байгааг хаа хаанаа сайшаах аж. Энэ цагийн өнгөн дээр ирсэн итгэл найдвар болоод байгааг ч дурдсан. Ямартай ч Төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж, улс орноо гэсэн зорилгоор зүтгэхэд эерэг өөрчлөлт гардгийг харуулж байна.

С.Баяр

Түмэн.мн

Нэг литр усны үнэ нэмэгдэж 2 төгрөг болжээ
Нэг литр усны үнэ нэмэгдэж 2 төгрөг болжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​