fbpx Ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгч дахин хүсэлт гаргах шаардлагагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 54 секунд

Ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгч дахин хүсэлт гаргах шаардлагагүй

УИХ-ын нэгдсэн чуулганы 2021 оны отгон хуралдаанаар цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгасан. Хуулийн хугацааг сунгасан тул төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг дахин зургаан сараар буюу энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ 2021 оныг дуустал зээлээ хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах, харин шинээр хүсэлт гаргах зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар болсон. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ энэ сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэрээр эсвэл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулж болно.

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 104 мянган зээлдэгч ипотекийн зээл авсан бөгөөд нийт үлдэгдэл нь 5.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор ипотекийн зээлийн хугацааг ийнхүү дахин хойшлуулсан нь банкны системийн хэмжээнд эрсдэлтэй нөхцөл үүсгэнэ гэж зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, ипотекийн зээлийн хугацааг хойшлуулсан энэ үед чанаргүй зээлийн хэмжээ бодитоор тогтоогдохгүй байх боломжтой тул зээлийн хойшлуулсан хугацаа дууссаны дараа гэнэтийн эрсдэл болж одоогийнхоос харьцангуй өндөр тоо гарах магадлалтай гэж байгаа юм. 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 983 тэрбум, чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг байгаа нь нийт зээлийн 10 хувийг эзэлж байгааг статистик харуулж байна. Гэхдээ зөвхөн төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийг хойшлуулж байгаа тул ийм эрсдэл үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа билээ.

Ипотекийн зээлийг дахин хойшлуулахтай холбоотойгоор иргэдийн дунд асуулт олон байна. Тэдгээрийн хариултыг тоймлон хүргэе.

Энэхүү арга хэмжээнд жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана. Өмнө нь зээлээ хойшлуулсан зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргах шаардлагагүй, харин шинээр хойшлуулах иргэд хүсэлтээ гаргах ёстой.

Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкиндаа хүсэлт гаргаснаар зээлийн төлбөрөө хойшлуулж болох юм байна. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэв. Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгагдах юм байна. Мөн сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно. Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол зургаан сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны долдугаар сарын 30-ны өдөр дуусах болно. Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэх юм байна. Мөн арга хэмжээ нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш шинээр орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан зээлдэгчид энэхүү арга хэмжээ хамаарахгүй аж.

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Коронавирусийн Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд
Коронавирусийн Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд
 
Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа
Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа

Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа

Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш мөнгөний дайн болж байна

2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш мөнгөний дайн болж байна

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Өчил-5

Өчил-5

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​