fbpx Арабын Нэгдсэн Эмират улс вакцины нэмэлт тунд хамрагдаагүй иргэдээ гадаадад зорчихыг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2022/01/02
Унших
1 минут 5 секунд

Арабын Нэгдсэн Эмират улс вакцины нэмэлт тунд хамрагдаагүй иргэдээ гадаадад зорчихыг хориглолоо

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдаагүй иргэдээ гадаад руу зорчуулахгүй болж байгаагаа өчигдөр зарлажээ.

Нэгдүгээр сарын 10-ны өдрөөс уг хориг хэрэгжиж эхлэх ба зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүй хүмүүсийг чөлөөлөх юм байна.

Мөн гадаад улсын харьяат хүмүүст уг хориг үйлчлэхгүй ажээ.

Вакцины нэмэлт буюу гурав дахь тун коронавирусийн Омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалдаг нь олон судалгаагаар батлагдсан юм.

Арабын Нэгдсэн Эмират улс нь вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлж байгаа. Тус улсын 10 сая хүн амын 91 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол 34 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш АНЭУ-д коронавирусийн халдварын 750,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,000 гаруй өвчтөн нас баржээ.

Эх сурвалж: BBC

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
ЭМЯ: Коронавируст халдварын 226 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ