fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 226 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/02
Унших
0 минут 51 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 226 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 226 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,978 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 219 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 163 нь Улаанбаатар хотод,
  • 56 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,987 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,968 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,371 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Машины цонхоор тамхины иш хаявал арга хэмжээ авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ