fbpx 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 22 секунд

2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудын талаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басантай ярилцлаа

- 20 жил нийгмийн даатгал төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа, зөв үү?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилласан жилийн доод хэмжээг жил тус бүр гурван сараар нэмэгдүүлэхээр заасан байгаа.

2021 онд өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээ нь 21 жил түүнээс дээш байсан. Хэрэв 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах эмэгтэй 55, эрэгтэй 60 настай хүний нийт ажилласан жил нь 21 жил 3 сар байвал насандаа буюу жил ухрахгүйгээр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хувь тэнцсэн тэтгэвэр гэсэн ойлголт байдаг. Нийт 10 жил түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход эмэгтэй 55, эрэгтэй 60 нас гэдэг журам үйлчлэхгүй, нас ухарч тэтгэвэрт гарна.

- Хэрэв зөв бол дөрвөн хүүхэдтэй ээж 14 жил ажиллаад 55 насандаа биш 50 насандаа хүсэлтээ өгөөд тэтгэвэр тогтоолгох суурь нөхцөл бүрдсэн байна гэж ойлгож болох уу?

- Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, нийт ажилласан жил нь 20 жил бол эмэгтэй 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Ажилласан жилд нь 4 хүүхдийн 6 жилийг шууд оруулан тооцно.

- Хүүхэд төрүүлсний жилийн нэмэгдлийг нэг хүүхэдтэй хүн ч эдэлнэ, тийм үү?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор ажилласан жил дээр 1 жил 6 сар нэмж тооцож байгаа.

Хэдэн хүүхэдтэйгээс үл хамааран төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор жил нэмж байгаа. Үүнд өргөж авсан хүүхэд мөн орно. Өөрөөр хэлбэл, гурав хүртэл настайд нь өргөж аваад зургаан нас хүртэл өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил дээр нь 1 жил 6 сар нэмж тооцно.

- Долоон жилийн сонголттойгоор тэтгэвэр тогтоолгох нөхцөлд цалингаас суутгаж байгаа НДШ дээр хувиараа мөнгө нэмж төлөх боломтой юу. Хоёр компанид зэрэг даатгал төлөөд явж болдог уу?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу албан журмын даатгуулагч нь сайн дурын даатгалд давхар хамрагдаж болохгүй, хориглосон байдаг. Харин тухайн даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад зэрэг ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж болно. Энэ тохиолдолд тухайн хоёр байгууллагын цалингийн нийлбэрээс тэтгэвэр тэтгэмжийг тооцоолдог.

- Тэтгэвэр тогтоолгоход үндэслэх долоон жил нь заавал дараалсан жилүүд байх уу?

- Тэтгэвэр тогтооход даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан долоон жилд төлсөн шимтгэлээс тооцож тогтоодог. Өөрөөр хэлбэл, заавал дараалсан байх ёстой, гэхдээ сүүлийн дараалсан биш, аль дуртай дурын дараалсан долоон жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооно.

- Төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахад нэг удаагийн тэтгэмж олгож байгаа юу, ямар ажил эрхэлж байсан болон хот, хөдөөд ажиллаж байснаас тэтгэмжийн хэмжээ хамааралтай юу. Нэг удаагийн тэтгэмжийг ямар хугацаанд багтаж олгодог вэ?

- Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу олгодог. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр өөрийн төсөвтөө тусгадаг. Өөрөөр хэлбэл, энэ нь шууд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж огт биш.

- Тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө 20 жил нийгмийн даатгал төлчихсөн бол шимтгэл төлөхөө зогсоох, эсвэл өөр хувийн даатгалын байгууллагад шимтгэл төлж байгаад нас болохоор тэтгэвэртээ гарч болох уу?

- Яг одоо 2022 онд тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээг 21 жил 3 сар байхаар заасан байна. Энэ хугацааг 2037 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, ажилласан жилийн доод хэмжээ 25 жил байхаар хуульд заасан.

Хэрвээ нийт шимтгэл төлж ажилласан жил нь /төрийн байгууллага, хувийн хэвшил ялгаагүй/ 25 жил болсон бол иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эсэхээ шийдэж болно.

Мөн олон төрлийн хувийн даатгалын тогтолцоо бий болсон учраас ажилласан жил нь хангалттай 25 жил хүрч байвал хувийн даатгалд хамрагдаж болно.

Нийгмийн даатгалын багц хуулиуд шинэчлэгдэхээр УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар илүү боловсронгуй шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулснаар зөвхөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бус олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч болно.

- Сайн дураараа даатгал төлөх гэрээний хугацаанд дунд нь төлж чадалгүй завсардсан тохиолдолд яах вэ?

- Сайн дурын нийгмийн даатгалд гэрээний хугацаа гэдэг ойлголт маш чухал байдаг. Сайн дурын даатгалын гэрээг ихэвчлэн нэг жилээр байгуулдаг. Иргэд даатгуулагчид гэрээтэй хугацаандаа алдангиа төлөөд тасарсан сараа нөхөж төлж болно. Гэрээний хугацаа дууссан эсвэл огт гэрээгүй тохиолдолд өмнөх сар, жилээ нөхөж төлнө гэдэг ойлголт огт байхгүй. Ер нь нийгмийн даатгал гэлтгүй, даатгал бол ирээдүйг урьдчилан даатгадаг.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжид тасралтгүй 3 сар, 6 сар, 9 сар, дараалсан 7 жил гэсэн зохицуулалтууд байдаг. Түүнээс биш огт завсардахгүй, тасралтгүй 20-25 жил ажилласан байна гэсэн хуулийн заалт огт байхгүй.

Иргэд дунд нь завсардчихлаа, тасарчихлаа яах вэ? гэж их асуудаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараалсан 7 жил л тасраагүй байх ёстой. Нийт ажилласан жил нь дундаа тасарсан байсан ч болно.

- Цар тахлын үед НДС-аас иргэдэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож байгаа байх аа?

- Тийм ээ. КОВИД-19 цар тахлын энэ үед тус хэлтэс нь нийт 12,562 даатгуулагчид 2,678.1 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгож ажилласан байна.

ДЭМБ-ын тэргүүн цар тахлыг 2022 онд дуусгах зорилт тавилаа
ДЭМБ-ын тэргүүн цар тахлыг 2022 онд дуусгах зорилт тавилаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​