Монголчууд оны эхний өдрийн нарыг харахын тулд эртлэн босдог. Шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг.
Оны эхний өдрийн нарыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг хэмээх нь бий.
2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар 8 цаг 42 минутад мандлаа.
Та бүхэнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар мандсан торгон агшны зургийг сэтгүүлч Д.Даваадуламын дарснаар толилуулж байна.