fbpx 2021 оны ОНЦЛОХ 21 үйл явдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
28 минут 7 секунд

2021 оны ОНЦЛОХ 21 үйл явдал

Вакцинжуулалтын үр дүнд коронавирусийн халдвар, цар тахалд цэг тавьж, хэвийн амьдралдаа эргээд орно гэсэн хүлээлт дүүрэн угтсан 2021 он шинэ мутацуудын улмаас 2020 оноос ч хүнд өнгөрч, энэхүү халдварын улмаас 1,970 хүн нас барав.

Халдварын тархалт Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд сорилт хэвээр 2022 оноо угтаж байгаа ба өмнө дэвшүүлж байсан таамаг төсөөлөл ирэх онд хэрхэн өөрчлөгдөж хувирах нь тодорхойгүй хэвээр байна.

Монгол Улс хоёр хөршөөсөө өндөр хамааралтай болохоо шатахууны нийлүүлэлт, хилийн нөхцөл байдлаар тод мэдэрсэн жил байлаа. Ялангуяа, гадаад худалдааны гол хаалга болох өмнөд хөршийн хил хэзээ нээгдэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Хүнс, нарийн ногоо, эм, эмнэлгийн хэрэгслээс авхуулаад захиалсан бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй зарим талаар хомсдолтой оноо үдэх нь.

НИЙСЛЭЛЧҮҮД 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ НИЙТЭЭРЭЭ 50 ХОНОГИЙГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМД ӨНГӨРҮҮЛСЭН

2021.01.01 Нийслэлчүүд 2021 оныг хөл хорионд угтав. 2020 оны арванхоёрдугаар 23-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоосон ч 2021 оны нэгдүгээр сарын 4-нд хугацааг нь сунгах Засгийн газрын шийдвэр гарсан юм. Үүний дараа нийслэлийн дүүргүүдэд хэсэгчилсэн хөл хорионууд тавигдсан.

Эрдэмтдийн зөвлөлөөс 2-р сарын 6-21-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоох  санал гаргав | Mand.mn

Дараагийн хатуу хөл хорио хоёрдугаар сарын 11-23-нд үргэлжилсэн бол гуравдугаар сараас орон нутагт халдвар дэгдэж, 18 аймгийн 189 суманд хэсэгчилсэн урт, богино хугацааны хөл хорио тавихад хүрэв.

Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн хатуу хөл хорио тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилсэн нь сүүлийн хязгаарлалт байлаа. Энэ үеэр Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг “Оюу толгой” компаниас төлсөн татварын мөнгөнөөс олгосон юм.

Жилийн турш орон нутгийн иргэд харилцан адилгүй хугацаагаар хөл хорионд орсон бол нийслэлчүүд 2021 оны эхний хагаст нийтээрээ 50 хоногийг хатуу хөл хорионы дэглэмд өнгөрүүлжээ. Үүнээс гадна хэсэгчилсэн хөл хорионуудад мөн хамрагдсан байна. Гэвч хоёр болон гурав дахь хөл хорионы хугацааг мэргэжлийн байгууллагын санал болгосон хэмжээнд гүйцэд аваагүйгээс халдварын тархалтыг хумихад үр дүнгүй болж, дархлаажуулалтын үр дүнг сааруулсан гэж ХӨСҮТ, ЭМЯ дүгнэсэн юм.

ДӨНГӨЖ ТӨРСӨН ЭМЭГТЭЙ НЯЛХ ҮРТЭЙГЭЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ “УНАГААВ”

2021.01.21 Коронавирусийн халдвартай нь батлагдсан нимгэн хувцастай амаржаад удаагүй эх нялх үрээ тэврэн хүйтэн машинд сууж буйг харуулсан “Ийгл” телевизийн шууд дамжуулалт Монгол Улсын Засгийн газрыг огцруулах “шалтаг” болов.

Өргөө” амаржих газар төрсөн хүүд “Хүрэлсүх” гэдэг нэр өгчээ | iSee.mn

Цар тахалтай тэмцэх эрх баригчдын оновчгүй шийдвэр, хатуу хөл хориог эсэргүүцэн бухимдсан олон нийт маргааш нь төв талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулснаар тухайн үеийн Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Харин тун удахгүй эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд чимээгүйхэн бэлдэж байсан тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үйл явдлыг овжноор ашиглан, хариуцлага хүлээх нэрийдлээр Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.

Уг явдлаас хойш зургаан хоногийн дараа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Харин түүний танхимд хариуцлага хүлээн огцорсон өмнөх Засгийн газрын сайд нарын бараг тал нь улиран ажиллаж байгаа билээ.

МОНГОЛ УЛС ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2021.02.22 Коронавируст цар тахлын улмаас жил орчмын хугацаанд тэвдэж байсан дэлхийн улс орнууд 2021 оны эхээр вакцинтай золгосон бол Монгол Улс хоёрдугаар сарын 22-нд БНЭУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар 150 мянган тун AstraZeneca компанийн “Covishield”, 23-нд БНХАУ-ын буцалтгүй тусламж болох Синофарм компанийн Verocell вакцины 300 мянган тунг хүлээн авсан юм.

Ингээд хоёрдугаар сарын 23-нд COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлснээс хойш ОХУ-аас Спутник V вакциныг захиалгаар авсан бол КОВАКС хөтөлбөрийн шугамаар болон Япон улсаас Pfizer вакцин буцалтгүй тусламжаар манай улсад өгч, дөрвөн сар орчмын хугацаанд зөвхөн насанд хүрсэн иргэдийг вакцины хоёр тунгаар дархлаажуулав.

Синофарм"-ын вакциныг тээвэрлэн ирлээ

Улмаар зургаадугаар сарын 16-наас 16-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг, зургаадугаар сарын 28-наас 12-15 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулснаар өнөөдрийн байдлаар хүн амын 69.6 хувь нь вакцины нэгдүгээр тунг, 66.4 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Гэвч коронавирусийн мутацлагдсан хувилбарууд гарч, хүмүүсийн дархлаа тогтцын хугацаанаас хамааран дархлаа сэргээх нэмэлт тун шаардлагатай болсон тул наймдугаар сарын дундуур халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнханд дахин нэг тунг нэмэлтээр тарьж эхэлснээр дархлаа сэргээх тунд иргэдийг хамруулах ажил үргэлжилж буй.

Хэрэв 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь нэмэлт тунд хамрагдвал Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг "Шар" түвшин болгон бууруулахаа мэдэгдсэн ба одоогоор энэ үзүүлэлт 45 хувьд хүрээд байна.

3%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЛЭВ

2021.03.10 “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ₮10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэхээр болсноо шинэ Засгийн газар зарлав.

1992 оноос анх улаа цар тахлын жилд 5.3 хувиар агшиж, бодит хямрал нүүрлэсэн байсан эдийн засагт энэ хөтөлбөр цагаа олсон дэмжлэг болов. Ялангуяа, ажлын байрыг хадгалахад зориулсан, 3%-ийн хүүтэй ₮2 их наядын зээл, өндөр хүүтэй авсан байсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн 790 тэрбумаар дахин санхүүжүүлж, хүүг бууруулсан зэрэг нь эхний есөн сард эдийн засаг 3.6% өсөх нэг хүчин зүйл болсон.

3 хувийн хүүтэй зээлийн ганц шалгуур нь НӨАТ төлөгч байх ёстой | News.MN

₮10 их наядын хөтөлбөрийн үр дүнд 297 мянган ажлын байр буюу хөдөлмөрийн зах зээлийн 20 гаруй хувийг хамгаалсан гэсэн тооцоолол гараад буй билээ.

НИЙСЛЭЛЧҮҮД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ХАМГИЙН ХҮЧТЭЙ МЭДЭРСЭН НЬ

2021.03.15 Монгол Улсын нийт нутгаар цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдав. 14 аймгийн 51 суманд 590 хүн төөрч, сураггүй алга болсон бөгөөд 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай явдал болсон юм.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь газар хөдлөлтийн чичирхийлэл  мэдрэгдэх бүсэд багтдаг

Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай оронд Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ ХОЁР ДАХИН нэмэгдсэн.

Ялангуяа, газар хөдлөлт улирч буй онд нэлээд олон удаа хүчтэй мэдрэгдсэн юм. 2005 оноос хойш Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил огцом ихэсжээ. 2021 он гарснаас хойш 10 аймагт газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хот орчимд 1-4 магнитудын хүчтэй 800 орчим газар хөдлөлт болсон байна. Ялангуяа, Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн бөгөөд орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд мэдээлээд буй.

МОНГОЛ ЭРДЭМТЭД КОВИД-19-ИЙГ ШҮЛСНЭЭС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУР БҮТЭЭВ

2021.03.26 АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрлийг ЭМЯ олгосныг мэдээлэв. Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0.5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой.

АШУИС-ийн эрдэмтэд шүлснээс вирус илрүүлэх PCR оношлуур бүтээхээр ажиллаж  байна

Олон улсад хамгийн өндөр мэдрэг чанартай оношлуур тухайн сорьц дахь вирусийн геномын copy буюу энгийнээр вирусийн тоо 100 байхад халдварыг илрүүлэх чадвартай байгаа. Гэтэл Германы оношлуурын мэдрэг чадвар нь 10,000 байхад тодорхойлох боломжтой бол монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуур вирусийн тоо 50-100 байх үед илрүүлж чадсан буюу маш өндөр мэдрэг чанартай оношлуур болсноороо онцгой байв.

Шүлсний оношлуурыг бүтээхэд шаардлагатай түүхий эдүүдийг Герман, Япон улсаас татан аваад АШУҮИС-ийн Эмнэл зүйн лабораторид угсарсан бөгөөд үйлдвэрлэлийн өртөг нь импортын оношлуураас 2-3 дахин хямд болохыг эрдэмтэд танилцуулсан юм.

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЗОРИУЛЖ ТӨСӨВТ АНХ УДАА 420 ТЭРБУМ ТӨГРӨГ ТУСГАЛАА

2021.05.19 Хот даяараа "0" зогсолт хийхэд хүрсэн Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад зориулж улсын төсвөөс 2024 он хүртэл жил тутам ₮420 тэрбумыг тусгах тогтоолыг Засгийн газар батлав.

Нийслэлчүүд авто замын түгжрэлээс сална

Зөвхөн 2020 оны байдлаар 2.7 их наяд төгрөг буюу $1 тэрбумд хүрсэн түгжрэлээс үүдэлтэй хохирлыг бууруулахын тулд ирэх гурван жилд нийт 1.2 их наяд төгрөгийг төсвөөс гаргаж, 5 багц бүхий 176 арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж нийслэлийг Засаг дарга төлөвлөснөө танилцуулсан.

Дээрх хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэхэд зарцуулах бол 18 хувийг нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд, таван хувийг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхэд, Богдхан төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтад тус тус зарцуулах нь.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний бүтээн байгуулалтад Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, Агаарын дүүжин тээвэр, хурдны замын төсөл багтсан.

Энэ бүх бүтээн байгуулалт дуусахад 2024 онд замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж нийслэлийн удирдлагууд тооцож байна.

ЯЛАГЧ НЬ ТОДОРХОЙ СОНГУУЛЬ

2021.06.11 Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хүч тэнцвэргүй, ялагч нь тодорхой болсон гэхэд хилсдэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2021 - http://olnodo.com/mn

МАН-аас У.Хүрэлсүх улаан гэрлээр, АН-аас С.Эрдэнэ хэл ам дагуулсаар, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат коронавирусийн тусгаарлалтаас нэр дэвшин өрсөлдсөнөөс У.Хүрэлсүх 829,128 хүний санал авч 67.9 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсан.

Энэ удаагийн сонгуульд МАН болон МАХН нэгдэн оролцсон бөгөөд тэдний яриа тохиролцоо одоо ч үргэлжилсээр байгаа. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас түүхэн доод амжилт үзүүлсэн АН-ын дотоод хуваагдал үргэлжилсээр, хэн нь жинхэнэ ардчилагчид болохоо өнөөг хэр дэнсэлж чадалгүй “уралцсаар” буй.

64 ЖИЛИЙН ДАРАА ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДАЛТАЙ БОЛОВ

2021.07.04 Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын 65 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн төслөөр баригдсан Хөшигийн хөндийн нисэх буудлыг албан ёсоор нээв.

Маргааш шинэ нисэх онгоцны буудлын болон хурдны замын нээлт болно –  updown.mn

Шинэ нисэх буудлын хүчин чадал Буянт-Ухаа дахь хуучин буудлаас 2.5 дахин их бөгөөд жилд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой. Мөн 3,600 метр урт нислэгийн зурвастай бөгөөд салхины чигээс хамааран баруун, зүүн аль ч талаасаа онгоц бууж болох гээд олон давуу талтай.

33,000 м/кв талбай бүхий нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлж, 2020 оны долдугаар сард дууссан хэдий ч коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан нээлтийн хугацаа хойшилсон ч Монгол Улс 64 жилийн дараа олон улсын шинэ нисэх буудалтай болсон юм.

10 ТӨРӨЛД ОРОЛЦСОН АНХНЫ ОЛИМП

2021.08.05 Япон улс Ази тивд анх удаа олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж буй улсаар түүхэнд бичигдэв. Ялангуяа, цар тахлын хүнд нөхцөлд Зуны 32 дахь олимп “Токио-2020”-ыг зохион байгуулсан нь онцлог үйл явдал байв. Тус олимпод манай улсын 43 тамирчин анх удаа спортын 10 төрөлд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн ба нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан тамирчдаа угтан авсан юм.

Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр монголчууд анх удаа олимпод оролцсон бөгөөд тамирчдын 60% нь эмэгтэйчүүд байсан нь мөн л манай улсын спортын түүхэнд онцлох үйл явдал байсан билээ.

Олимпийн медальтнуудыг хүлээн авах уулзалт хойшилжээ | News.MN

Монгол Улсын жүдо бөхийн тамирчин Саиед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранчимэг, чөлөөт бөхийн тамирчин Б.Болортуяа нарын медалийн амжилтыг залгаад Паралимпын наадамд манай тамирчид бахдам амжилт үзүүлж, хүндийн өргөлтийн төрөлд монгол хүн рекорд тогтоож, алтан медаль хүртсэн нь гавьяат тамирчин Э.Содномпилжээ байлаа.

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН КОЙНЫ "ХӨӨСРӨЛ"

2021.08.25 Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4.5 их наяд төгрөгийн арилжаа хийсэн ба ТОП-20 индекс 2.5 дахин өссөн дээд амжилтуудаа онцолж байв. Тэгвэл криптовалютын зах зээл хүч түрэн орж ирж, 2021 онд ₮2 их наядын арилжаа хийгдэж, койны бүүм болов. Өнөөг хүртэл хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй байсан энэ зах зээлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг биржүүд олноор бий болж, иргэд ийм их хэмжээнд хөрөнгө оруулсан нь эрсдэлтэй тул Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлаад байна.

IHC койны ханш 2.88 болж өсжээ - Eguur.MN

Хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дагаж гарах журмууд батлагдсанаас хойш дөрвөн сарын хугацаанд биржүүд холбогдох шаардлага ханган СЗХ-нд дахин бүртгүүлснээр арилжаа хийх эрх нь баталгаажих нь. Харин шаардлага хангаагүй койнуудыг хууль бус гэж үзэхээр болов.

“АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-Г НУРААЖ, СУУРИН ДЭЭР НЬ ХОЁР САРЫН ДОТОР “ТЭНГЭРИЙН АНДЛАЛ” ЦОГЦОЛБОР БАРИВ

2021.08.26 Төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөдгийн нэг тод жишээ нь “Андлалын өргөө” цогцолбор юм. Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд баригдаж байсан 1.9 тэрбум төгрөгийн төсөвтэй “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн асуудлаас үүдэн наймдугаар сард нураав. Тус бүтээн байгуулалтын гүйцэтгэл анх хийсэн зураг төслийн хэмжээнд хүрээгүй хэмээн үзсэнээс гадна Ерөнхий сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн зэрэг асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөндсөний дараа энэхүү үйл явдал болсон юм. Харин хөшөөг нурааснаас хойш богино хугацаанд, суурин дээр нь урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын урласан “Тэнгэрийн андлал” цогцолборыг босгов.

Тэнгэрийн андгай хөшөөг Батноров суманд босгов

Хөшөөтэй холбоотой төсвийн үргүй зардлын асуудал үүгээр намжсангүй. 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова" цогцолборыг Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд 2022 онд барихаар төлөвлөснийг төсөв хэлэлцэн баталдаг эрхмүүд, тэр дундаа тойргоос нь сонгогдсон гишүүд мэдээгүй асуудал иргэдийг бухимдуулсан юм. Үүний дараа Соёлын сайд уг цогцолборыг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн ба анх удаа хуулиар батлагдсан төсвийн үргүй зардлыг иргэд зогсоож чадсан нь энэ билээ.

ӨВЛИЙН СПОРТЫН АНХНЫ ОРДОН СҮНДЭРЛЭВ

2021.09.29 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь мөсөн ордон юм.

Мөсөн Өргөө цогцолбор албан ёсоор нээлтээ хийлээ | iSee.mn

2,600 хүний суудал бүхий “Мөсөн өргөө” цогцолборыг ашиглалтад орсноор хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортыг хүүхэд залуусын дунд хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаагаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг тус ордонд зохион байгуулах боломжтой.

Монгол Улсад анх удаа баригдсан тус байгууламжийг барихдаа Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан бөгөөд 15 сая ам.долларын өртгөөр боссоныг танилцуулсан юм.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭВ

2021.11.02 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс дэлхийн дулаарлын эсрэг 2030 он гэхэд нэг тэрбум мод тарина гэдгийг олон улсын индэр дээрээс зарлав.

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ – Хан-Уул

Энэхүү санаачилгын хүрээнд “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, газар нутгийн 9%-ийг 2030 он гэхэд ойжуулах зорилт тавьсан ба уул уурхайн 22 компани 620 орчим саяыг нь тарихаар болоод буй.

Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн бөгөөд бэлчээрийн доройтол хөдөө аж ахуйн салбарын томоохон асуудал болоод байгаа энэ үед газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайг ийнхүү ойжуулснаар байгаль орчин, экосистемд томоохон өөрчлөлт бий болно гэсэн хүлээлт үүсээд байна.

36 ЖИЛ ХӨВСГӨЛ НУУРЫН ЁРООЛД БАЙСАН “СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН ГАРГАЛАА

2021.11.08 Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.

Нийт 3.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөр “Бор-500” загварын уг хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд нийт 120 гаруй алба хаагч оролцсон бөгөөд усчин аврагчид 100 удаа шумбаж, 530 гаруй цагийг усан дор өнгөрүүлсний үр дүнд 309 тонн жинтэй “Сүхбаатар” онгоцыг эрэгт байрлуулж чадсан билээ.

Монгол Улсын цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.4%-ийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурт живсэн, 400 л техникийн тос агуулсан “Сүхбаатар” хөлөг онгоцноос 100 литр тос алдагдахад л 1.1 км.куб ус бохирдох аюултай байсныг судлаачид хэлдэг.

Сүхбаатар” хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд  живсэн байжээ

Энэ үйл явдал тус нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг гаргах ажлын эхлэл болов.

УЛСААРАА ДУУДЛАГА ХУДАЛДААНД ТАВИГДАВ

2021.11.12 Хакеруудын сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээллийг $700-аар зарахаар байрлуулсан дуулиан өнөөг хэр намжаагүй, буруутай этгээдийг хайж олох ажил одоо ч үргэлжилсээр байна. $700-ын үнэ бүхий мэдээлэлд 2.3 сая хүний нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг багтсан болохыг танилцуулсан байв.

Монгол Улсын 2,3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээллийг хакеруудын сайтад 700  доллараар зарахаар байршуулжээ | iSee.mn

Уг явдал манай улсын кибер аюулгүй байдал ямар түвшинд байгааг бүрэн илэрхийлсэн. Тиймээс ч УИХ-аар мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх таван хуулийг баталсан бөгөөд эдгээр хууль хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА 18 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР ХУУЛЬ БАТЛАВ

2021.11.12 Монгол Улс түүхэндээ анх удаа 15.8 их наяд төгрөгийн орлого олж, 18.2 их наяд төгрөгийн зардал гаргах төсвийг УИХ батлав.

Улсын төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалтын 55 ажил хийж  гүйцэтгэнэ

Цар тахлын өнгөрсөн хоёр жилд төсөв тэлж, урсгал зардал өссөн ба бондын дахин санхүүжилт хийсэн ч Засгийн газрын өр түүхэн дээд хэмжээндээ хүрээд буй. ҮСХ-ноос танилцуулснаар Монгол Улсын нийт өр $33 тэрбумд хүрсний 25.4% буюу ₮8.4 тэрбум нь Засгийн газрын өр байгаа юм.

Өр нэмэгдэж, төсөв тэлсэн ч өрхийн хэрэглээ сүүлийн гурван улирал дараалан буурсны зэрэгцээ инфляц сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрч, үнийн өсөлт 10.5% болов. Ирэх оны эхний хагас жилд мөн өснө гэдгийг Монголбанк хүлээн зөвшөөрөөд байна.

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЦАГААН БУДАА ХУРААЖ АВЛАА

2021.11.16 Монгол Улс энэ жил анх удаа Баянхонгор аймгийн Баянлиг суманд цагаан будаа тариалж, хураан авсныг мэдээлэв.

Анх 2018 онд GIMEX компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, тус суманд цагаан будаа, гурвалжин будааг тариалах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил анх удаа хоёр га талбайгаас 10 тонн цагаан будааны ургац хураасныг салбарын яам нь танилцуулсан юм.

Энэ нь цаашид Монголын говийн бүсэд цагаан будаа тарих технологийг нутагшуулж, цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх эхлэлийг тавьсан чухал үйл явдал болсон билээ.

Монголд цагаан будааг анх удаа амжилттай тариалж, 10 тонныг хураан авлаа

Монголчуудын цагаан будааны хэрэглээ жилээс жилд өсөж буй. 2020 оны эхний 11 сарын байдлаар л гэхэд 24.4 сая ам.доллароор 41.5 мянган тонн цагаан будаа импортолсон нь 2019 оны дүнгээс 11% өссөн үзүүлэлт юм. Одоогоор эх орны хөрсөнд тарьж ургуулсан тус шинэ ургацын дээж "Хөсөг цагаан будаа" нэртэйгээр хэрэглэгчдэд хүрч байна.

АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭЭ ЧӨЛӨӨЛӨВ

2021.11.22 ОХУ-аас тодорхойгүй хугацаанд шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэний дараа нийслэлчүүд шатахуун түгээх станцуудын гадна хэдэн цагаар дугаарлаж, бензиний хязгаарлалтад орж үзсэн жил байв.

Мэдээ.МН

Энэ явдлын дараа Монгол Улсын Засгийн иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Төр шатахууны үнэд ийнхүү оролцохгүй болсноор дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн хөдөлгөөнийг дагах буюу зах зээлийн жамаараа үнэ тогтох нөхцөл бүрдээд байна. Үнийн огцом өсөлт бий болгож, иргэдэд ачаалал үүсгэхгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болж, сард хөдлөх үнийн дээд хязгаарыг 100 төгрөгөөр тогтоосноор зах зээлд шок үүсэхгүй гээд олон давуу тал болно. Өмнө нь төрөөс үнэд оролцож байснаас болж шатахуун импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа билээ.

Уг шийдвэрийн үр дүнд дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурахад монголчууд хямд үнээр АИ-92-оо авдаг болно гэсэн хүлээлттэй байна.

МОНГОЛЧУУД ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ БОДИТООР ХҮРТЭНЭ

2021.12.13 Дэлхийн гурав дахь том зэсийн орд болох Оюутолгой төслийн Монгол Улс дахь үр өгөөжийг нэмэгдүүлэх бодит боломжийг Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг гүйцэлдүүлж чадав. Манай талаас гаргасан саналыг төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани хүлээн авснаар Монгол Улсын Засгийн газрын эзэмшил дэх 34%-д ногдох $2.3 тэрбумын өр 100% тэглэгдсэнээс гадна далд уурхайн бүтээн байгуулалтад нэмж шаардагдах 1.2 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болов.

Оюу толгой төслийн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ

"Оюу толгой"-н ТУЗ-ийн шинэ гишүүд болон Засгийн газраас томилсон Ажлын хэсэгт голлон ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нарын чармайлт, удаан хугацаанд үргэлжилсэн хэлцлийн үр дүнд ийнхүү Монгол Улсад ирэх төслийн үр өгөөж наашлах түүхэн нөхцөл бүрдлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧЛАЛААРАА ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДСАН УУ

2021.12.16 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн анхны гадаад айлчлал нь өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд биелүүлж чадаагүй туйлын хүсэл байв.

Ямартай ч ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болон ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов нарын өндөр албан тушаалтнууд манайд шил шилээ даран ирсэн нь хойд хөрш төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг харуулсан үйл явдал болсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В. ПУТИН НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ХИЙ - Гадаад харилцааны яам

Манай тал ч энэхүү түүхэн айлчлалаас багагүй зүйл хүлээж байсан юм. Айлчлалын дүнд Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ажлыг эрчимжүүлэх болсныг В.В.Путин илэрхийлсэн бол Байгал, Таир нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллах болсныг мөн мэдэгдсэн. Ингэснээр монголчуудын хувьд эдийн засгийн багагүй үр өгөөжтэйд тооцогдсон Эгийн голын УЦС-ыг дангаар шийдэн, эхлүүлэх боломж бий болсон уу, үгүй юу гэдгийг харах үлдээд байна.

Ипотекийн зээлийн төлбөрийг дахин зургаан сараар хойшлуулав
Ипотекийн зээлийн төлбөрийг дахин зургаан сараар хойшлуулав
 
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​