fbpx В.В.Путин: Монголоор дайрах хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 36 секунд

В.В.Путин: Монголоор дайрах хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно

Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар өчигдөр Кремлийн ордонд гурван цаг гаруйн хугацаанд ганцаарчилсан уулзалт хийлээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн урт үргэлжилсэн уулзалт болж буйгаараа ихэд онцлог байна.

Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар олон чиглэлийн асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн улсын байр суурийг илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

Дараа нь хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний хэлсэн үгийг дэлгэрэнгүй хүргэе.

Владимир Владимирович Путин: Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс орон Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан, хөгжиж ирсэн.

Халх голын байлдаан, Дэлхийн хоёрдугаар дайны үед бэхжүүлсэн дайчин нөхөрлөлийг Орос, Монголын хоёр талын ард түмэн дурсаж явдгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ярьсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр хамтарсан тунхаглал гаргасан ба энэхүү тунхаглалыг 2019 онд гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг суурь болгон боловсруулсан.

Хамгийн чухал нь хоёр талын харилцааг ирээдүйд олон чиглэлээр хөгжүүлэх тодорхой зорилтуудыг тунхаглалд орууллаа. Түүнчлэн айлчлалын үед талууд худалдаа, олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын болон яам, агентлаг хоорондын баримт бичгүүдийг боловсруулж гарын үсэг зурна.

Орос улс бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Коронавируст цар тахлын амаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны есдүгээр сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс үр дүнтэй ажиллаж байна. 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн комиссын ээлжит хуралдаанаар дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан.

Улаанбаатар төмөр зам бол хоёр улсын хамтарсан гол чухал, амжилттай хөгжиж буй арилжааны том төсөл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсөж, хоёр дахин нэмэгдсэн.

Сүүлийн жилүүдэд төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, “Улаанбаатар төмөр зам”-ын тогтвортой байдлыг хангах талаарх ажил ОХУ-ын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Тухайлбал, тээвэрлэлтийн тарифын индексжүүлэлтийг цаг тухайд нь тогтворжуулж, 1990-ээд оны зээлийг зохицуулах төлөвлөгөөг гаргаж, газар эзэмшилтийн хуучин асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсаар дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно гэж найдаж байгаа.

"Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой"

Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр дэлгэрэнгүй ярилцав. Орос улс Монгол Улсад эрчим хүч нийлүүлдэг найдвартай түнш бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг.

Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой.

Оросоос Хятад руу Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төсөл боловсруулах шатандаа байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байна.

Хамгийн оновчтой маршрут, урт зэрэг үзүүлэлтийг гаргаж, ТЭЗҮ боловсруулсан. Ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд боловсруулж дуусах болов уу гэж бодож байна.

Өнгөрсөн жил манай улсын компаниуд Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна.

Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа. Маш олон компани энэ чиглэлээр Монгол Улсад Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг Монголын эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс атомын судалгааг хийх боломжийг судалж байгаа. Энэ талаар мөн дэлгэрэнгүй ярьсан.

Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчны хамгаалалтын салбарт чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Таир нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана.

Орос, Монгол хоёр улсын хооронд коронавируст халдвартай хамтран тэмцэхэд чиглэгдсэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Спутник V вакцин болон КОВИД-19 илрүүлэн оношлох оношлуурыг Монгол Улсад нийлүүлж байна.

Бүс нутгийн, олон улсын тулгамдсан асуудлын талаар хоёр улсын байр суурь ижил төстэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж буй бөгөөд Засгийн газрын дарга, Холбооны хурлын хоёр танхимын даргатай болон Аюулгүй байдлын зөвлөлд уулзалт хийхээр төлөвлөгдсөн байгаа. Цаашид хийх уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Ноён Ерөнхийлөгчид анхны айлчлалаа ОХУ-д хийсэнд талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв
Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​