Америкийн ISA академийн тоглогч Ш.Энхийн-Од NCAA буюу Америкийн оюутны лигт Dayton-ий их сургуулийг төлөөлөн тоглохоор боллоо. Ингэснээр Монгол тамирчин АНУ-ын мэргэжлийн лиг NBA-д хөл тавихад нэг алхам ойртож байгаа юм.
Ш.Энхийн-Одод Rutgers, Dayton, Providence, Eastern Washington зэрэг сургуулиуд албан ёсоор санал тавиад байсан билээ.