fbpx “Toyota” 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/15
Унших
1 минут 8 секунд

“Toyota” 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаална

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтынхоо хүрээнд 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан автомашин худалдаалах зорилт дэвшүүлж буйгаа өнөөдөр мэдэгджээ.

“Toyota” компанийн тэргүүн Акио Тойодагийн мэдээлснээр, тус компани цэнэг хураагуурын хөгжүүлэлтэд зориулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр их наяд иенд /18 тэрбум ам.доллар/ хүргэн нэмэгдүүлж, 2030 он гэхэд 30 загварын цахилгаан автомашиныг танилцуулах ажээ.

Автомашин үйлдвэрлэгч компаниуд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах дэлхий дахины хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан тээврийн хэрэгслүүдээ цахилгаан хөдөлгүүртэй болгоход түлхүү анхаарах болоод буй юм. “Toyota”-гийн хувьд энэ оны эхээр 2025 он гэхэд 15 цахилгаан автомашин зах зээлд нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд 2022 оны дунд үеэс “Toyota bZ4X” автомашинаа Япон, Хойд Америк, Европт худалдаалж эхлэх ажээ.

Эх сурвалж: Montsame.mn

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Уул уурхайг улсын болон орон нутгийн гэсэн зохицуулалттай болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Сүнээгийн амраг УИХ-н гишүүн сахал Батэрдэнэ гэж хүн уг нь буруу рультэй машиныг тас хорино гэж явахаар өөр юм хийвэл улс нийгэмп хэрэгтэйсэн, Сүнээтэйгээ жаргаж байгаа зургыг ямар ард түмэн тараасан биш цуврал хүчирхийлэгч намых нь Анандбазар нийтэд түгээсэн юм байгаа юмшт

Шинэ мэдээ