fbpx “Оны хүн”-ээр Илон Маск шалгарав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/14
Унших
1 минут 54 секунд

“Оны хүн”-ээр Илон Маск шалгарав

“TIME” сэтгүүл 2021 оны онцлох хүнээр Америкийн тэрбумтан Илон Маскийг тодруулснаа Даваа гарагт зарлажээ.

Өмнөд Африкийн уугуул, 50 настай Маск энэ онд Амазоны Жэф Безосыг хөрөнгийн хэмжээгээр гүйцэж, дэлхийн хамгийн баян хүн болсон юм.

Энэ оны аравдугаар сард түүний байгуулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины Tesla компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа нэг их наяд ам.долларын босгыг давж байв.

SpaceX компани нь энэ оны турш NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх, жуулчдыг сансрын уудамд аялуулах хэд хэдэн нислэгийг амжилттай зохион байгуулсан юм.

“Манай дэлхийн амьдралд Илон Маскаас илүү нөлөө үзүүлсэн хүн цөөхөн байх, тэр ч байтугай дэлхийгээс гадна ертөнцөд ч нөлөөлсөн” гэж “TIME” сэтгүүлийн эрхлэгч Эдварт Фелсенталь оны хүнийг зарлахдаа мэдэгджээ.

Илон Маск одоо Ангараг гарагийг колоничлох тухай ярьж, Америкчуудыг дахин саран дээр буулгах талаар төлөвлөж байна.

Твиттер сүлжээнд 66 сая дагагчтай Маск ганцхан үгээрээ хөрөнгийн зах зээлийг доргиож чаддагаа энэ онд хэд хэдэн удаа харуулсан юм.

Нэр хүндтэй “TIME” сэтгүүл 1927 оноос хойш жил бүрийн онцлох хүнийг зарлаж байна.

Өнгөрсөн онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар тус сэтгүүлийн 2020 оны онцлох хүмүүсээр шалгарч байжээ.

Эх сурвалж: AFP

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
А.Бөртэ-Үжин дэлхийн мисс тэмцээний “Авьяаслаг“ шалгаруулалтад тэргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ