fbpx Коронавирусын омикрон омгоор халдварласан анхны өвчтөн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/14
Унших
1 минут 12 секунд

Коронавирусын омикрон омгоор халдварласан анхны өвчтөн нас баржээ

-"Борис Жонсон: Коронавирусын омикрон омгоор халдварласан Их Британийн анхны өвчтөн нас барав-


Их Британид коронавирусын омикрон омгийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ. Тухайн өвчтөн нас барсан нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны үгнээс тодорхой болсон гэж Sky News мэдээлэв.

Өмнө нь COVID-19-ийн омикрон омгийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Их Британийн Ерөнхий сайд баруун Лондонгийн Паддингтон хотын ойролцоох вакцинжуулалтын төвд зочлохдоо халдварын шинэ хувилбараар өвчилсөн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагтайг хэлж , үхэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй гэдгийг анхааруулав.

Тэрбээр омикрон омог нь коронавирусын хөнгөн хувилбар гэсэн ойлголтоо орхихыг олон нийтэд уриалав. Халдвар маш хурдацтай тархаж байгааг тэр бас онцолжээ.

"Бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол вакцины нэмэлт тунг аль болох хурдан авах явдал юм" гэж Ерөнхий сайд хэлжээ.

toim.mn

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ