fbpx Хятад улс 40 жилд 78 тэрбум ширхэг мод тарьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/13
Унших
1 минут 21 секунд

Хятад улс 40 жилд 78 тэрбум ширхэг мод тарьжээ

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны 12-р сарын 13-нд БНХАУ нийт иргэдийнхээ дунд албан журмаар мод тарих үйл ажиллагааг өрнүүлэх тогтоол гаргаж, мод тарин ойжуулахыг тодорхой насны иргэн бүрийн хуулиар хүлээсэн үүрэг болгохоор шийдвэрлэж байжээ. Үүнээс хойш давхардсан тоогоор Хятад улсын 17.5 тэрбум хүн албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцон, нийт 78 тэрбум гаруй мод тарьсан байна.

БНХАУ-ын Үндэсний ой хөвч, өвс бэлчээрийн газрын Экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Жан Вэйн энэ тухай: "Нийт иргэдийн дунд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулснаар ойн нөөцийг нэмэгдүүлж, Хятад улсын ойн бүрхэвч 1980-аад оны эхээр 12% байснаасаа 23.04% болж, ойн нөөцийн нөхөөн сэргээлтээр дэлхийд хамгийн хурдан, таримал ой хөвчийн талбайгаар дэлхийд тэргүүлдэг улс болж байна. Албан журмаар мод тарих үйл ажиллагаагаар дамжин, иргэдийн экологийн үзэл ухамсар дээшилж, хот хөдөөгийн экологийн орчин сайжирч байна. " гэжээ.

Г.Бямба

sonin.mn

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан санал 200 мянга хүрсэн ч 30 хоногийн хугацаа нь дуусаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ