fbpx Баяртай, “Мөнхийн канцлер” хатагтай Меркель
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 43 секунд

Баяртай, “Мөнхийн канцлер” хатагтай Меркель

Германы анхны эмэгтэй канцлерээр Ангела Меркель хэмээх бүсгүй 2005 оны арваннэгдүгээр сарын 22-нд томилогдож байв. Энэ цагаас хойш тэр тасралтгүй 16 жил улсаа удирдсаны дараагаар үүрэгт ажлаа дараагийн хүндээ хүлээлгэн өглөө. Тодруулбал, түүний албыг Социал демократ намын дарга Олаф Шольц лхагва гарагт хүлээн авсан юм. Өдгөө 67 настай Ангела Меркель өнгөрсөн хугацаанд дан ганц Герман улсын нийгэм, улс төрийн байдлыг эергээр өөрчилсөнгүй. Тэр дэлхийн улс төрийн түүхэнд эмэгтэйчүүд хэрхэн чадварлаг, хүчирхэг удирдагч байж чаддагийг нотлон харуулсан юм. Мөн Европын холбоог эвлэрүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласан билээ. Ийн түүнийг дэлхий нийт хэрхэн үдэж байгааг тоймлон хүргэж байна.

Los Angeles Times: Меркель Германы нэр хүндийг өндөрт өргөсөн

Баруун Германд шашин судлаач, номлогчийн гэр бүлд төрсөн ч Меркель Зүүн Германд өссөн юм. Тэрбээр онц сурлагатан байгаад зогсохгүй математик, шинжлэх ухааны хичээлдээ толгой цохидог сурагч байв. Тиймээс 1973 онд Лейпцигийн Их сургуульд элсэж химийн квантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч, химич нэгэн. Аливаа асуудлыг бүх талаас нь шинжлэн дүгнэсний үндсэн дээр зөв шийдвэр гаргаж чаддаг түүний занг шинжлэх ухааны мэдлэгтэй нь холбоотой гэж үзэх нь бий.

Улс төрд орох эхлэлийг нь Германы Канцлер асан Хельмут Коль эхлүүлж, Колийн Канцлер байх үед Германы парламентад сонгогдож, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайдад нэр дэвшиж байв. Түүнийг улс төрийн кареерийн эхэн үед “Колийн охин” гэж хочилдог байсан. Гэсэн ч Христийн Ардчилсан холбооны хууль бус санхүүжилтийн шуугиан хүчтэй шүүмжлэлд өртсөн 1999 онд Меркель “Хельмут Коль, Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн удирдагчдаас болж манай нам хохирч байна. Тэд намаа бодож байгаа л бол өөрсдөө орхих хэрэгтэй” гэсэн санаанд багтамгүй шуугиант мэдэгдэл хийжээ. Амжилттай эхлүүлсэн улс төрийн карьер, хувийн амьдралаараа дэнчин тавин байж хийсэн Ангела Меркелийн уг зоримог мэдэгдлийг Хельмут Коль “Би өөрийн гар дээрээ өөрийгөө хөнөөх могойг тэвэрч байжээ. Тэр могой-Меркель намайг эргэж хатгасан” хэмээн дурссан нь бий.

Ийн Меркелийг баруун төвийн Христийн Ардчилсан намын хямралын үед сайн менежер байж, үймээн самуунтай үед барууны орнуудын үнэт зүйлсийг хамгаалан зогссон гэж үздэг.

Германыг 16 жил удирдахдаа тэр АНУ болон Францын дөрвөн Ерөнхийлөгч, Их Британийн таван Ерөнхий сайд, Италийн найман Ерөнхий сайдтай зэрэгцэн ажиллав. Түүнийг канцлерээр ажиллах хугацаанд дэлхийн санхүүгийн хямрал, Европын өрийн хямрал, 2015-2016 онд Европ руу дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэн, COVID-19 цар тахал гэсэн дөрвөн том сорилт тулгарсан юм.

Энэ тухай АНУ-ын Германы Маршалл сангийн Берлин дэх төлөөлөгчийн газрын дэд захирал Судха Дэвид Вилп “Меркель Германыг асар их зөөлөн бодлогоор удирдсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр дэлхий ертөнцөд Германы нэр хүндийг өндөрт өргөсөн гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Анх түүнийг канцлер болоход олон хүн дутуу үнэлж байсан. Харин удалгүй тэр дэлхийн тавцан дахь Германы байр суурийг эрс нэмэгдүүлсэн юм. Европын бусад орнууд ч яг Герман шиг дэлхийн гол “тоглогч” болохыг эрмэлзэх болсон. Меркелээс өмнө ийм зүйл болж байсангүй” гэж “Los Angeles Times”-д ярьжээ.

Мөн энэ оны аравдугаар сард болсон Европын холбооны чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Меркельд хандан “Олон жилийн туршид амжилттай ажилласанд тань баяр хүргэе. Таны ачаар Европын холбооны олон “шуургыг” амжилттай даван туулсан. Баярлалаа” хэмээн хэлж байв.

Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйн жагсаалтыг 10 жил тэргүүлэв

Меркелийн биеэ авч байгаа байдал хэзээ ч дээд зэрэглэлийн, чамирхсан байсангүй. Тэр гадуур алхаж, дэлгүүрээр бусдын адил үйлчлүүлж, яг л энгийн иргэн мэт байдаг байсан нь түүнийг хүндлэх хамгийн том шалтгааны нэг юм. Мөн тэр канцлер болохоосоо өмнө Берлины нэгэн энгийн орон сууцанд амьдардаг байв. Зөвхөн германчууд ч бус дэлхий нийтийн удирдагчид дунд нэр хүндтэй, өөрийн зөв бодлогоороо хүндлэгдсэн Ангела Меркель “Мөнхийн канцлер” хэмээх цолтой.

Дэлхийн алдарт Форбес сэтгүүлээс түүнийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд тасралтгүйгээр дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэж байв. Энэ нь тэр улс төрд зөвхөн эрэгтэйчүүд манлайлдаг гэсэн жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдсэнтэй холбоотой.

Энэ тухай АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Буш “Ангела Меркель маш хатуу шийдвэрүүд гаргадаг байснаараа олны хүндлэлийг хүлээсэн. Тэр бол удирдагч байхаас айдаггүй энэрэнгүй удирдагч юм” хэмээн Германы “Deutsche Welle” мэдээллийн агентлагт долдугаар сард ярьжээ.

Германы ашиг сонирхлыг хүчтэй хамгаалсан жилүүд

Ангела Меркель Европын холбоог эв нэгдэлтэй, нягт байлгахын төлөө чадлынхаа хэрээр хичээн зүтгэсэн боловч Германы ашиг сонирхлоо хүчтэй хамгаалсан удаа олон бий. Тухайлбал, еврогийн өрийн хямралын үед Гректэй зөрчилдөж, Европоос цагаачдыг хүлээн авахад германчууд дургүй байсан тул Унгар, Польш болон бусад орноос цагаач иргэдийг хүлээн авахаас татгалзсан юм. Тэр Германыг ажилгүйдлийг бууруулж, санхүүгийн байдлыг нь эрүүлжүүлэн үлдээсэн. Гэхдээ цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага мэдээлэл дамжуулахын тулд факсын машин ашигласан, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт муу байсан хэмээн шүүмжлэгчид үзжээ.

Тухайлбал, Меркелийн "болгоомжтой өсөлт"-ийн бодлого Герман улсыг хэд хэдэн хямралыг даван туулахад тусалж ирсэн ч өнөөгийн сорилтын өмнө хүчин мөхөсдөж байгааг “Brookings” хүрээлэнгийн ажилтан Констанце Стелзенмюллер хэлжээ. Меркель уур амьсгалын өөрчлөлт болон Хятад гэсэн асуудлаар Германы эдийн засгийн ашиг, тэр дундаа автомашины үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг тасалдуулахыг хүсээгүй юм.

Стелзенмюллер "Меркелийн тэнцвэрийг барих нарийн бодлого Европын бага хурлаар хэлэлцэж буй асуудлыг үр дүнд хүргэхэд түлхэц болж ирсэн. Гэвч энэ нь түрэмгийлэгч гүрнүүдтэй харилцах хамгийн шалгарсан арга биш. Герман улсыг угтаж буй хямралтай он жилүүдэд хэрхэн бэлтгэх талаар байр сууриа хангалттай илэрхийлээгүй” гэжээ.

Тиймээс Меркель бууснаар Орос, тэр дундаа Хятадтай харилцах Берлиний бодлогод өөрчлөлт орохыг Германы Маршалл сангийн Берлин дэх төлөөлөгчийн газрын дэд захирал Судха Дэвид Вилп онцлов. Тэрбээр шинэ канцлер ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж, АНУ-тай ойр байхыг хичээхийн зэрэгцээ Германы экспортын машиныг хөдөлгөж ирсэн Меркелийн хуучин замналыг дагах боломжгүй гэсэн юм.

DW: Меркель ном уншиж амарна

Меркелийг үдэж өгөх ёслол цар тахлын улмаас 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр пүрэв гарагт болов. Энэ үеэр Меркель Баруун Германы үед 1960-1970 онд хит болж байсан алдартай жүжигчин, дуучин Хилдегард Кнефийн “Агуу бурхан бид чамайг магтан дуулъя” /Great God we praise you/, Зүүн Германы чартыг 1974 онд тэргүүлж байсан Нина Хагены “Та өнгөт киногоо мартсан” / You forgot the color film/ гэсэн дууг сонгон эгшиглүүлжээ. Түүнийг долдугаар сард Вашингтонд зочлох үеэр албан тушаалаа буугаад юу хийх талаар асуужээ. Тэгэхэд нь тэрбээр “Ямар ч урилга хүлээн авахгүй. Эхлээд сайн амарна. Үүний дараа ямар нэгэн зүйл уншиж магадгүй. Гэхдээ би их ядарсан учир удалгүй нүд анилдаад эхлэх байх. Тиймээс бага зэрэг зүүрмэглэнэ” гэж хариулсан юм.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ОУВС-гийн зөвлөмж ба банкуудын IPO
ОУВС-гийн зөвлөмж ба банкуудын IPO
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​