fbpx АНУ-ын Кентаки мужид хүчтэй хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/12
Унших
1 минут 48 секунд

АНУ-ын Кентаки мужид хүчтэй хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ

Баасан гарагийн шөнө дэгдсэн гэнэтийн хүчтэй хар салхины улмаас 70 гаруй хүний амь үрэгдээд байгааг АНУ-ын Кентаки мужийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж, 100 давах магадлалтайг тус мужийн захирагч Энди Бешир мэдэгдсэн байна. Кентаки мужийн түүхэнд ийм хүчтэй хар салхи ховор тохиолдож байсныг тэр бас хэлжээ.

Мэйфилд хот дахь лааны үйлдвэрийн барилгын нурангиас олон хүний цогцос нэмж гарч болзошгүй байна.

Хар салхины үеэр үйлдвэрт 100 гаруй хүн ажиллаж байжээ. Одоогоор үйлдвэрийн нурангиас 40 хүнийг авраад байгаа гэнэ. Хөрш Иллиноис мужид таван хүний амь үрэгдсэн байна. Тус муж дахь Амазон компанийн агуулахын дээвэр салхинд нурж, их хэжээний хохирол амссан юм.

Миссоури, Теннеси, Арканзас мужуудад мөн цөөн тооны хүн амь үрэгдэж, байшин барилгын нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж буйг мэдээлжээ.

Салхины үеэр металл шонгууд нугарч хугарсан, ургаа модод үндсээрээ булгарсан, байшин барилгуудын дээврүүд хуулагдсан, ачааны автомашинууд шидэгдсэн тухай мэдээнүүд ирж байна.

АНУ-ын төв ба өмнөд мужуудад нүүрлэсэн байгалийн гамшгийн талаар Бямба гарагийн өглөө мэдээлэл авсан ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдээд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
МУГЖ Б.Батзаяа тэнгэрт дэвшжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ