Долоо хоногийн дунджаар нийт авсан PCR шинжилгээний долоон хувь нь “Эерэг” гарч байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр батлагдсан нийт тохиолдол 680 мянга 891 болсон байна.
Үүнээс гадна сүүлийн нэг хоногт 477 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагдаж, улсын хэмжээнд хүүхдийн халдварын тохиолдол 146 мянга дөхөөд байна.
Өнгөрсөн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Одоогоор COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2028 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 783 мянга 492 хүн буюу нийт хүн амын 24 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун хийлгээд байгаа аж.
Дашрамд дурдахад, Монгол Улсад “коронавирус”-ийн халдварын тохиолдол буурч байгаатай холбоотойгоор “Aeroflot” компани ирэх оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээхээр болжээ.