fbpx Шинэ Зеландын залуу үеийнхэн насан туршдаа тамхи худалдаж авах эрхгүй болох гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/10
Унших
1 минут 43 секунд

Шинэ Зеландын залуу үеийнхэн насан туршдаа тамхи худалдаж авах эрхгүй болох гэж байна

Шинэ Зеланд улсын засгийн газар залуу үеийнхнийг тамхинаас бүр мөсөн тусгаарлах онцгой хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр зарлажээ.

Ирэх онд батлуулах шинэ хуулийн дагуу 2008 оноос хойш төрсөн тус улсын бүх иргэдэд тамхи зарахыг хориглох юм. Өөрөөр хэлбэл 65 жилийн дараа тус улсад зөвхөн 80-аас дээш настнууд тамхи худалдаж авах эрхтэй үлдэх ажээ.

Үүнээс гадна зах зээлд худалдаалж буй тамхины никотины хэмжээнд хязгаар тогтоох, худалдах цэгүүдийн тоог бууруулахаар хуульд тусгасан байна.

Одоогоор Шинэ Зеландад 18-аас дээш насныхан тамхи худалдаж авах эрхтэй байдаг. Харин цаашдаа энэ насны босго жил бүр өндөрссөөр олон жилийн дараа тамхины хэрэглээ бүр мөсөн хориглогдох юм.

Шинэ Зеланд улсад сүүлийн жилүүдэд тамхичдын тоо эрс багасаж байгаа. Одоогоор тус улсын насанд хүрсэн хүн амын 11 хувь тамхи татдагаас 9 хувь нь өдөр тутам татдаг гэсэн тоо баримт бий.

Үүнээс уугуул Маори иргэдийн дунд өдөр тутам тамхи татдаг насанд хүрэгчдийн эзлэх хувь 22 байгаа ажээ. Шинэ Зеланд шиг хүн амынхаа бүтэн үеийг тамхинаас тусгаарлах төлөвлөгөө хэрэгжүүлсэн улс одоогоор байхгүй.

АНУ хоёр жилийн өмнө тамхи худалдаж авахыг зөвшөөрөх насны босгыг 18-аас 21 болгон нэмэгдүүлсэн юм.

Эх сурвалж: Associated Press

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
SOS: Далайн хуванцрын 87 хувийг эмнэлгийн хаягдал эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ