fbpx “Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/09
Унших
1 минут 30 секунд

“Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ

“Apple” компани эд ангийн хомсдол орсны улмаас 10 жилийн дотор анх удаа iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоосон тухай “Nikkei” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн сэтгүүлчид Америкийн компанийн туслан гүйцэтгэгч, эд анги нийлүүлэгч үйлдвэрийн ажилтнуудтай уулзаад тэдгээрийг уламжлал ёсоор аравдугаар сараас нэмэлт цагаар ажиллаж эхлээгүй болохыг олж мэджээ. Олон жилийн туршид Зул сарын баяраар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын үйлдвэрүүд сарын өмнөөс эхлээд 24 цагаар ажиллаж эхэлдэг уламжлалтай байсан. Тэгвэл 10 жил үргэлжилсэн энэ уламжлал 2021 онд анх удаа эвдэгдэж, үйлдвэрүүд нь илүү цагаар ажиллах нь бүү хэл үйлдвэрлэлээ бүр зогсооход хүрсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан хүмүүс үйлдвэрүүдийг ажиллуулъя гэсэн ч угсрах шаардлагатай эд ангиуд байхгүй тул нэг ч утас угсарч чадахгүй болоод байгааг онцолжээ. Үүнээс болоод “Apple” компани сая гаруй утас дутуу авч байгаагаас болоод олон тэрбум доллароор тоологдох орлогоо авч чадахгүй болох эрсдэлтэй тулгарчээ. Түүнчлэн энэхүү хомсдолыг дагаад зул сарын баяраар смартфон, айпад захиалсан хүмүүс 2022 он гартал захиалгаа хүлээж авч чадахгүйд хүрчээ.

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Н. Учрал: Нийт 67 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ