Булган аймагт ирэх жил ахуйн зориулалтаар 1800 шахам агнуурын амьтдыг агнах, барихаар төлөвлөөд байна. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 8,3 сая төгрөг төвлөрүүлж, түүнээс тал хувийг нь байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардалд зарцуулах юм.
Ан агнуурын тодорхой хэмжээний нөөцтэй Бугат, Хутаг, Өндөр, Тэшиг зэрэг есөн суманд 23 зэрлэг гахай, 52 бор гөрөөс агнуулж, 1700 загас бариулахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Монцамэ.мн