fbpx Д.Амарбаясгалан дахин МАН-ын “гал тогоо”-г барихаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2021/12/08
Унших
1 минут 0 секунд

Д.Амарбаясгалан дахин МАН-ын “гал тогоо”-г барихаар боллоо

МАН-ын 30 дахь Их хурлаа хоёр өдрийн турш "Улаанбаатар палас"-т зохион байгуулсан.Хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын 30 дахь даргаар сонгож, баталгаажуулсан төдийгүй дотоод дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан юм. Түүнчлэн Их хурлаас долоон тогтоолыг баталж, Бага хурлынхаа гишүүдийг болон хэлэлцэх асуудлаа товлосон.

Тэгвэл өнөөдөр /2021.12.08/ МАН-ын 30 дахь Их хурлын Бага хурлын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдааны баримт бичиг боловсруулах редакц хийх тооллогын комиссыг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлсэн. Ингэснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонголоо.

Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй
Голомт банк, “М-Ойл групп”, “Гэрэгэ системс”-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ