fbpx Сэтгүүлч Т.Ганзул, Булганы ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нарыг дахин шалгах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хэзээ
2021/12/08
Унших
0 минут 51 секунд

Сэтгүүлч Т.Ганзул, Булганы ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нарыг дахин шалгах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргажээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад удаж байна.

Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байгаа.

Н.Түвшинбаярын хэрэгт гол буруутан нь Булган аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч С. Гал-эрдэнэ, сэтгүүлч Ганзул нар юм гэж Э. Энхбат начны эхнэр Б.Нандицэцэг өөрийн сошиал сүлжээндээ нийтэлсээр байна.

Тэгвэл Сэтгүүлч Т.Ганзул, Булганы ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нарыг хэрэгт холбогдуулан дахин шалгах хүсэлтийг Э.Энхбатын өмгөөлөгч Нийслэлийн прокурорт гаргажээ.

toim.mn

“Pfizer” шаардлагатай тохиолдолд “омикрон”-ы вакциныг гуравдугаар сар гэхэд гарган авна
КРЕМЛЬ: Путин, Байден нарын яриа хэлэлцээний нарийн ширийнийг дэлгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ