fbpx Бүжигчин мэргэжилтэй, нугараач мисс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Entertainment
Огноо
Унших
5 минут 46 секунд

Бүжигчин мэргэжилтэй, нугараач мисс

Гоо үзэсгзлэнгийн олимп гэдэг “Miss World” тэмцээн энэ сарын 16-нд Пуэрто Рико хотод тэргүүн миссийг шалгаруулж, титмийн эзнийг зарлах юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг толоолж А.Бөртэ-Үжин оролцож байна. Түүний тухай мэдээллийг хүргэе.

“ДЭЛХИЙН МИСС” ТЭМЦЭЭНИЙГ ХОЁР ТЭРБУМ ХҮН ҮЗДЭГ

“Дэлхийн мисс” тэмцээн 1951 оноос эхэлсэн түүхтэй. Анхны миссийн титмийг Шведийн мисс Кристин Хакансон тэргүүндээ залж байв. Түүнээс хойш 69 бүсгүй энэ жимээр алдрын эзэн болсон юм. “Дэлхийн мисс” тэмцээн энэ жил 70 жилийнхээ ойтой золгож байна. Тус тэмцээний гол зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог ба оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болдог онцлогтой. Судалгаагаар “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг хамгийн их хүн үздэг гэсэн тоо гарчээ. Сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо огцом өсөж, хоёр тэрбум хүнд хүрчээ. Энэ нь тэмцээний цар хүрээ, нэр хүнд жилээс жилд нэмэгдэж буйг илтгэнэ. Тэмцээний түүхэн дэхь хамгийн хамгийнаас дурьдвал 1954 оны Египтийн мисс Антигоне Костанда анхны Африк гаралтай, Муслим шашинтай мисс болсон байдаг. Харин 1955 оны дэлхийн мисс Венесуэлийн Сусана Дуйжим анхны Латин Амеркаас төрсөн мисс болжээ. 1963 оны дэлхийн мисс Ямайкагийн Карола Жоан Кревпорд нь Карибын тэнгисийн нутгаас төрсөн анхны мисс юм. Үүнээс гадна 1966 оны ялагч Энэтхэгийн мисс Рита Фариа анхны ази тивээс төрсөн мисс болсон бол 2001 оны ялагч Нигерийн мисс Агбани Дариго нь анхны Африк тиюэс төрсөн дэлхийн мисс болсон юм. Харин 2007 оны ялагч Жанг Зилин зүүн азиас төрсөн анхны дэлхийн миссээр тодорсон байдаг.

сонин mn

АВЬЯАСЛАГ МИСС А.БӨРТЭ-ҮЖИН

“Мiss World” наадамд энэ жил манай улсаас А.Бөртэ-Үжин оролцож байна. Түүний хувьд 23 настай, бүжигчин мэргэжилтэй.

сонин mn

Блиц

Төрсон он: 1998

Нэр: А.Бөртэ-Үжин

Биеийн харьцаа: 93.57.90

Биеийн өндөр: 175 см

Төгссөн сургууль: СУИС

Мэргэжил: Бүжигчин, найруулагч

Хэлний мэдлэг: Англи Япон, Герман, Хятад

Гаргасан амжилт: Солонгос улсад зохиогдсон "Miss Supertalent of the World” тэмцээний тэргүүн байр.

Тэрбээр найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн бөгөөд бяцхан хүүхдүүдэд зориулсан уран нугаралт, бүжгийн хичээл заадаг юм байна. Өмнө нь оролцож байсан миссүүдийн хувьд “Мисс авьяас” төрөлд ихэвчлэн монгол бүжгээр оролцдог байв. Харин А.Бөртэ-Үжингийн хувьд уран нугаралтаар өрсөлдөж байгаа нь онцлог юм.

Манай мисс энэ төрөлд шилдэг 27 оролцогчийн нэг болсон амжилттай өрсөлдөж байна. “Miss World” тэмцээнд гадаад хэлний өндөр мэдлэг шаарддаг. Учир нь танилцуулга болон бүх асуулт хариултын тэмцээн Англи хэл дээр явагддаг. Манай улсын мисс Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Тэрбээр тэмцээнд явахынхаа өмнө “Монгол Улс бол гайхалтай өв соёл, үндэсний урлагтай.Тэр дундаа уран нугаралт гэдэг онцгой төрлийг хөгжүүлсээр ирсэн. Дэлхийн тайзан дээр монгол эмэгтэй хүн ямар байдгийг харуулахыг зорьж байна. Улсаа сурталчлахаас гадна 122 орны миссүүдээс маш их зүйлсийг сураад эх орондоо ирнэ гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад болсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон тэргүүн байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International тэмцээнд эх орноо төлөөлөн амжилтгай оролцож байсан түүхтэй юм. Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.

сонин mn

МОНГОЛ МИССҮҮДИЙН АМЖИЛТ АХИСААР БАЙНА

Дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа. 2016 онд мисс А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч байв. Харин 2017 онд мисс Ц.Энхжин шилдэг 15-д, 2018 онд мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгараад, санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг нь Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөж байсан удаатай. Харин 2019 онд “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгарч байлаа.

сонин mn

Ч.Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Омикроны тархалт өндөр байгаа 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана
Омикроны тархалт өндөр байгаа 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​