fbpx Өнөөдөр болох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/12/08
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр болох үйл явдлууд

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Шангри-Ла зочид буудалд

09:00 цагт “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно.

“Blue Sky” зочид буудалд

10:00 цагт “Нэг тархи - Нэгдсэн систем” төслийн “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт болно.

Чингис хаан музейн 7 давхрын хурлын танхимд

10:00 цагт “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй" хэлэлцүүлэг болно.

НҮБ-ын байранд

12:00 цагт Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем Монгол Улс дахь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт "Кластерчилсан хөгжлийн санаачилга" форум болно. Эдийн засгийн салбаруудыг кластераар хөгжүүлэх боломж, Танхимаас хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монголд бий болсон кластеруудын туршлагаас хуваалцана.

Хэвлэлийн хүрээлэнд

15:00 цагт “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.

Н.Тавинбэх: Ирэх сараас иргэд ус, цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө
Цэцэрлэгийн “дундын бүлэг“-т хүүхдээ өгөх бол хүсэлт гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ