fbpx “COVID-19”-ийн вакцинуудыг хольж тарих нь үр дүнтэй байгааг тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/12/08
Унших
1 минут 50 секунд

“COVID-19”-ийн вакцинуудыг хольж тарих нь үр дүнтэй байгааг тогтоожээ

“AstraZeneca”, “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг бусад вакцинтай хольж тарих нь тухайн вакциныхаа хоёр тунг тариулснаас илүү үр дүнтэй байгааг Их Британийн судлаачид тогтоожээ.

Анагаах ухааны “Lancet” сэтгүүлд даваа гарагт нийтлүүлсэн Оксфордын их сургуулийн судалгаанд 50-иас дээш насны 1000 гаруй сайн дурын оролцогчид вакцинуудыг хольж тарьсан байна. Тодруулбал, “AstraZeneca”, “Pfizer”-ын вакцины эхний тунг хийлгэснээс есөн долоо хоногийн дараа “Moderna”, “Novavax”-ын вакциныг хоёр дахь тун болгон тарьжээ.

Ингэхэд “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэсний дараа “Moderna”, “Novavax”-ын вакцин тариулах нь дархлааг “AstraZeneca”-гийн вакциныхаа хоёр дахь тунг тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад өсгөсөн бол “Pfizer”-ын вакцины дараа “Moderna”-гийнхийг тариулсан хүмүүст л ийм үр дүн ажиглагджээ.

Тухайлбал, “AstraZeneca” болон эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрлийг хараахан аваагүй байгаа “Novavax”-ын вакциныг хольж тарихад эсрэг биетийн түвшин ижил хоёр тунг тариулснаас дөрөв дахин нэмэгджээ. Эдгээр вакцины хувьд “Moderna”, “Pfizer”-ынхтай харьцуулахад хадгалах нөхцөл нь хялбар юм.

Энэхүү судалгаа нь зарим орны Засгийн газруудын хэдийнээ хэрэгжүүлж эхлээд буй вакцинуудыг хольж тарих шийдвэр нь аюулгүй, үр дүнтэй болохыг улам бататгаж байна. Мөн өөр вакцинуудыг хольж тарих нь “омикрон” хувилбар тархаж эхлээд буй энэ үед бага, дунд орлоготой орнуудад вакцины нөөцөө үр өгөөжтэй ашиглах, цаашлаад вакцины хомсдолыг зохицуулахад тус нэмэр болох төлөвтэй байна.

toim.mn

БШУ-ы дэд сайд Г. Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ховд их сургуулийн Баян-өлгий аймаг дахь салбар сургуульд ажиллалаа
“E-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. зочин

    өөр өөр вакцинуудыг сөөлжиж тарих нь үр дүнтэй гэсэн санаа бололтой. Хольж тарих гэдэг үгийг арай өөр санааг илэрхийлэхэд хэрэглэнэ. Нэг шприцэд өөр өөр 2 юм уу 3 төрлийн вакциныг хамтад нь соруулж байгаад тарихыг хольж тарих гэнэ.

Шинэ мэдээ