fbpx Ц.Нямдорж: Рио тинтогийн талаас өмнөхөөсөө нэлээн зөөлөрсөн саналууд тавьж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2021/12/07
Унших
1 минут 50 секунд

Ц.Нямдорж: Рио тинтогийн талаас өмнөхөөсөө нэлээн зөөлөрсөн саналууд тавьж байгаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын хэсэг ажиллаж байгаа.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "Рио Тинто-н асуудалд манай талд саналаа тавиад, нөгөө талд саналаа тавиад явж байгаа. Нөгөө тал санал тавихдаа хуучныг бодвол байр суурь нэлээн зөөлөрсөн байдалтай тийм саналууд тавьж байгаа. Тэгээд энийг хоёр талаасаа эцэслээд ширээний хойно суугаад яг нэг, хоёр, гурав дөрөв, тав гээд ийм асуудлаар ингэж тохирлоо гээд л нэг баримт бичигт гарын үсэг зурж эцэслэх байх. Одоогийн байдлаар яг эцэслэгдсэн яриа хэлэлцээр явагдаагүй. Сая Рио Тинто-н захирал ирээд Ерөнхий сайд болон холбогдох хүмүүстэй уулзаад явсан. Манай талын байр суурь Х.Нямбаатар ажлын хэсгийг нь ахлаад явж байгаа. Нэлээн тодорхой саналууд тавьж байгаа. Нөгөө тал ч гэсэн тодорхой саналууд тавьж байгаа. Тэгж явж байгаад нэг аль аль талынхаа а тохиролцоонд нийцсэн хувилбарт хүрэх байх гэж бодож байна. Засгийн газрын зүгээс ажлын хэсгийг ажиллах бололцоог нь байнга хангаж өгч байгаа. Хуулийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээг нэмж авах шийдвэрүүдийг нь гаргаж өгсөн. Энэ төсөл цаашаа явдгаараа явах байх." гэв.

“Хятад улс Африкт 10 тэрбум долларын зээл авах эрх олгосон нь чухал ач холбогдолтой“ гэв
БШУЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэцэрлэгт хамрагдах зайлшгүй хэрэгцээ байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. зочин

    мэнгэт цензургүй ярианд юу гэдээ 500,000 сая төгрөгний хаусаа наад чинь зүгээр л амбаар гээд хээвнэгхэн унгас алдаад байсан биз дээ

  2. зочин

    хэдхэн жилийн өмнө мингэт Нямдорж Оюутолгойг Английн хатан хааны мэдлийн гээд ярьж байсныг ард түмэн мартаагүй

  3. Хятадын тагнуул

    Мэнгэтийг сайн шалга! Маш их авилга авсан байх магадлалтай.

Шинэ мэдээ